ББСБ-уудын зээлдэгчдийн тоо нэг жилд 128 хувиар нэмэгджээ

Банкны өндөр шалгуур, шаардлагыг давж зээл авах боломжгүй иргэд банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ыг зорьдог. Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын салбарт чадавхжуулах бодлого явуулж буй нь тус салбарт өсөлт нэмэгдэхэд эерэгээр нөлөөлж байна.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө 1.14 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар буюу 287.9 тэрбум төгрөгөөр, харин оны эхнээс 18 хувиар буюу 174.5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ. Салбарын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 38.5 хувь буюу 213.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн зээлдэгчийн тоо 150.5 мянгад хүрч 2017 оны хоёрдугаар улирлынхаас 128 хувиар өссөн нь санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтэд ихээхэн эерэг нөлөө үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: СЗХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.