Багш нарын асуудлыг шийдэхгүй бол хичээл эхлүүлэхгүй гэв
Өнөөдөр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийлээ.
 
ОУВС-ийнхан ирэхтэй холбогдуулан Төрийн гурван өндөрлөгт өнгөрсөн долдугаар сард хүсэлт хүргүүлсэн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдад ханд гэдэг цаас өгсөн. Жилийн хугацаанд цалин нэмэгдүүлээгүй, зөвхөн цаас өгснөөр өөрөөр дорвитой арга хэмжээ авахгүй байна.

Удаа дараа шаардлага хүргүүлсэн ч ямар ч хариу байдаггүй. Бүтэн жил ийм байдалтай явлаа. Удахгүй хичээлийн шинэ жил эхэллээ. Бид тиймээс тэмцлээ үргэлжлүүлж хичээлийн шинэ жилийн эхлүүлэхгүй шүү гэлээ.
  
Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “ОУВС-ийн төлөөлөгчид Монгол Улсад ирэхдээ “Засгийн газарт цалин нэмэх боломжийг олгосон. Тийм учраас цалин нэмэх асуудлыг шийдэх эрх нь Засгийн газар буюу Ерөнхий  сайд У.Хүрэлсүхийн танхимд байгаа юм. Бид Засгийн газарт шаардлага хүргүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд энэ сарын 3-нд Ерөнхий сайдад  шаардлага хүргүүлэхэд 50 хувь нэмэгдүүлэх асуудлыг судалж байгаа” гэдэг хариу ирсэн. Цалин нэмэх асуудлыг судалсаар байгаад хоёр Засгийн газрын нүүрийг үзэж үзлээ. Одоо бол арга тасарч, залхаж байна.
 
Эдийн засаг өсөөд байгаа хэдий ч гар дээр авдаг цалин хүрэлцэхгүй өрийн дарамт үүсгээд байна. Өрийн дарамтаас болж авдаг цалин буурсаар байгаа. Гэтэл асуудлыг шийддэг дарга нар сандал ширээтэйгээ зууралдаад, ард түмний халаасны мөнгө, цалингийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал эргэлзээтэй байсаар ирлээ. Тийм учраас өнөөдөр бодит байдалд тулгуурлан багш нарын цалин нэмээч ээ гэдэг шаардлагыг хүргүүлж байна.

МАН иргэн баян бол улс баян гэж ярьдаг шүү дээ. Гэтэл эсрэгээрээ төрийн эрхийг барьдаг хүмүүс баяжаад ард түмэн ядуураад байна. Тийм учраас цалин нэмэх асуудлыг шийдэж өгөөч ээ, чадахгүй бол чаддаг хүмүүст суудлаа тавьж өг гэдэг асуудлыг хурцаар тавьж байгаа юм” гэлээ.
 
Мөн тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн, багш  С.Сарантуул “Бид төрийн гурван өндөрлөгт долдугаар сарын 23-нд шаардлага хүргүүлсэн. ЗГХЭГ-аас бидэнд бичиг ирсэн. Гэвч хөрсөн дээр буусан бодит ажил гараагүй байна. Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажлын хэсэг гаргаж, тавдугаар сарын 1-нд ажилт хаялт зарлахаар ярьж байсан.

Гэтэл цалин нэмнэ гэсэн учраас ажил хаялтыг зогсоосон ч одоог хүртэл нам жим байна. Тиймээс бид бүхэн өнөөдөр дахин багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Хүүхдийн эрх ашгийн төлөө уул уурхай, архи тамхины орлогоос таван хувийг хүүхдэд зориулаач. Ард иргэдийн үгийг сонсож, амлалтаа биелүүлдэг байгаач гэдэг шаардлагыг бид тавьж байна. Багшийн цалинг нэмэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр байна.

Багш нарын асуудлыг шийдэгтэл суултаа хийж, тэмцэл хийнэ. Ард түмнийхээ эрх ашгийг, хүүхдийн эрх ашгийг бодохгүй байна. Ажиллах орчныг нь бий болгож өгөөчээ. Бидний ажлыг битгий улстөржүүлээч ээ.

Багш бид нарын эрх ашиг зөрчигдөөд байна. Стандарт гэж алдагдаж, хүмүүжлийн доголдол доройтолд орлоо. Бидний шаардлагын хариуг энэ сарын 22-нд өгөхгүй бол үйлдвэрчний байгууллага багш нар хичээл эхлүүлэхгүй шүү гэдгийг дахин хэлье” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-24 10:47:34
    Turiin. Togtolstoog. Uurchilj. Bauan. Bolson. Manangiin. Huhdvvdiig. Zailuulah. ...
  • Зочин 2018-08-17 00:41:10
    Цогзолмаа юм хийхгүй. Их л. Ярьдаг хүндээ хөөрхий..
  • Сүрэн 2018-08-17 00:10:49
    Монгол төрийг ОУВ сан удирдаж байгаа шүү дээ нэгэнт чадавхгүй болсон төрийн эмгэнэл энэ
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • nam bus irgen 2018-08-16 17:28:40
    turd suugaa nohduud bol uls ornoo boddog hvn neg shirheg ch baihgvi, bvgd yaaj idej uuh we l gej boddog, ih tsewerlegee hiij baij l uls oron hugjinu>>>
  • нараа  2018-08-16 08:40:42
    тэмцлээ тууштай хийх хэрэгтэй урамшуулалын мөнгөнд хууртагдаад тэмцлээ зогсоосон.Бусад орнуудын багш нарын цалин хөлс нь өндөр нэг багшид оногдох хүүхдийн тоо ...
  •  2018-08-16 08:35:11
    зэвсэгт бослого гаргаж төрийн бө өс ху урс манж хятадын үлдэгдлийг цэвэрлэхгүй бол энэ хэвээрээ удна.
    103.229.121.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-16 08:34:12
    Цалин мөн тэтгэвэр нэмэх байхаа 10 сараас гэж бодож байгаа шүү дээ
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-16 08:15:23
    зассс жилийн өмнө яг ингээд ярьж байсан. Өөрсдөө тууштай тэмцээчээ. 300,0д хуурагдаад тэмцэлээ зогсоосон биздээ
    • Зочин 2018-08-16 14:07:50
      Чи багшийн ажлыг мэдэхгүй байж дуугүй бай. Хэний хүчээр бичиг үсэнт тайлагдаж, хэдэн тоо бодож сурсан бэ? Багш нар чинь хайрламаар хүмүүс шүү.