Өвөлд бэлтгэж 750 тн бодис, 500 тн давс нөөцлөнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1104 ажил төлөвлөсөн. Үүнээс 724 ажил нь бүрэн хэрэгжсэн байна. Нийт 65.5 хувийн биелэлттэй байгаа аж.

Мөн “Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй  1, 2, 4, Амгалан дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол УБЦТС ТӨК-ийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай явж байгаа. Мөн ОСНААУГ-ууд өөрсдийн хөрөнгөөр орон сууцнуудын дундын хэрэглээний шугам шинэчлэх ажлыг эрчимтэй хийсээр байна. Ирэх сарын 15 гэхэд бүх засвар дуусах боломжтой. Түүнчлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 15 байгууламжийн 32 халаалтын уурын зуухны халаалтын засварын ажил хийж байна. Энэ ажил 72 хувьтай байна.

2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 352.5 сая төгрөгөөр 750 тн бодис, 500 тн давс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Мөн БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙГ төвлөрсөн дулаанаар хангах зорилготой Дулааны 11и магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил нь 3 үе шаттай хийгдэхээс 1 үе шатны ажил нь 2Ø700мм голчтой 2800 метр шугамын угсралт хийхээс өнөөдрийн байдлаар материал таталт, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 80орчим хувьтай хийгдсэн байна.

Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 18 сургууль, 16 цэцэрлэг, 2 ясли нийт 36 барилга байгууламжид зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн боловсролын газар, харьяа дүүргүүд хамтран нөхцөл байдалтай газар дээр нь очиж үзсэний дагуу дараах цэцэрлэг, сургуулийн дээвэр, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид зайлшгүй засварлах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдүүлэх хүсэлтээ ажлын хэсэг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ирэх сарын 15-ны дотор дулаан, ус хангамж, ариутгах татуургатай холбоотой бүх засварын ажлыг дуусгах ёстой.  Энэ ажлыг   Улаанбаатар хотын Ерөнхий менежер хариуцна. Харин сургууль цэцэрлэгийн засварын ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ нийслэл хот хангаж дууссан байх үүрэг даалгаварыг дүүргүүдийн засаг дарга, холбогдох агентлагууд, салбар хариуцсан нийслэлийн орлогч дарга нарт даалгалаа. Төлөвлөсөн ажлаа хугацаанд нь  чанартай  хийж гүйцэтгэвэл  өвлийг өнтэй давж чадна" хэмээн хотын дарга хэллээ. Мөн Улаанбаатар хотын бүхий л салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэсэнээ мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-18 16:20:35
    нүхтэй замуудаа хуулаад л орхи. өвөл гулгаа үүсэхгүй. зун үер буухгүй ашигтай даа.