
Монголын Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хөлбөмбөгийн "Үндэсний цом" 21 аймгийн АШТ энэ сарын 17-26-нд Төв аймгийн Зуунмод хотод болно. Өчигдөр/08.16/ тус тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалаа явагдаж, тэмцээнд оролцох мэдүүлгээ өгсөн 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр боллоо. Сугалааны өмнө МХБХ-ны техникийн захирал Ш.Жаргалсайхан тэмцээний талаар товч танилцуулж, сахилга бат, шударга өрсөлдөөн үзүүлэхийг гол үүрэг болгосон юм.
Үүний дараа ОУХБХ-ны шүүгчид болох Б.Хаш-Эрдэнэ, Д.Түмэнбаяр нар тэмцээний дүрэм журам, шүүлтийн талаар танилцууллаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд хагас шигшээд үлдсэн Дархан-Уул, Увс, Орхон, Дорнод аймгууд хэсэг тус бүрийг толгойлжээ. Ингээд сугалааны үр дүнг танилцуулбал:
"А" ХЭСЭГ:
1. Дорнод
2. Дорноговь
3. Баянхонгор
4. Говь-Алтай
"В" ХЭСЭГ:
1. Увс
2. Ховд
3. Сүхбаатар
4. Говьсүмбэр
"С" ХЭСЭГ:
1. Дархан-Уул
2. Сэлэнгэ
3. Хэнтий
4. Өмнөговь
"D" ХЭСЭГ:
1. Орхон
2. Төв
3. Хөвсгөл
4. Булган
Тэмцээний эхний 2 өдрийн хуваарь:
08.17 10:00 Дорнод - Говь-Алтай
08.17 12:00 Дорноговь - Баянхонгор
08.17 14:00 Увс - Говьсүмбэр
08.17 16:00 Ховд - Сүхбаатар
08.18 10:00 Дархан-Уул - Өмнөговь
08.18 12:00 Сэлэнгэ - Хэнтий
08.18 14:00 Орхон - Булган
08.18 16:00 Төв - Хөвсгөл