Төрийн албаны зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.

Албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлж байгаа юм.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Иймд Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахгүй байгаа зөрчлийг арилгах, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл, хууль бус томилгоо хавтгайрч, төрийн албанд ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал ноёлж, иргэд туйлын их бухимдалтай болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгаалбан бичигтээ, Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар онцлон дурдав.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unen 2018-08-17 14:19:12
    TAZ ajillaj chadakhaa baisan. Tsogoo, Baatarzorig bukh yumiig busnuulj baigaa. Tsogoogiin tserguud gej Khovdiin kheden nukduud unendee bishee
  • d 2018-08-17 12:07:33
    xvn alax albani zowlol ajla sain xiij bga ym bishv
  • иргэн 2018-08-17 11:47:04
    Ганц Цогоо биш төрийн албаны зөвлөлийн 3 гишvvн, ажлын албаны дарга сумын клубын эрхлэгч Баатарсайхан мануухай бvгд хариуцлага хүлээх нь зөв шүү дээ. Ямар шалгу...
  • p 2018-08-17 08:24:43
    hun halna gehees oor youm sedeechee
    • Ха 2018-08-17 09:31:31
      Hard дискэн дэх суурь программд нь өөр юм байхгүй юм чинь яах юм бэ?
  • Brl 2018-08-17 07:40:28
    Ene hulgaichiig ogcruulaachee
  • Элбэгдорж 2018-08-17 07:32:31
    еерийнх нь салтааны vс хvн алчихаад бхад еерее огцроод зайлвал яасын женко гуай ард тvмэн мэдээд бгаашд
  • сонгогч 2018-08-17 06:12:14
    Ерөнхийлөгч өөрөө үүргээ хир биелүүлж чадаж байгаа вэ
  • ???? 2018-08-17 05:42:44
    Хоёр хар хэрээ бие биеийн харыг гайхав!!!!!!!
  • irgen 2018-08-17 04:56:37
    Jenko bantaj bantaj iim teneg yum hiideg hun dee, Mahbal Jenkogiin zutguulj zutguulj tavisan hun shuu dee, ard tumniig teneg gej boddogoo boli, durakaa
  • зочин 2018-08-17 04:51:47
    таз ийн цогтоо ч амьгуй албат шиг л байгаа нь унэн шуу гэхдээ алуурчин бол яах аргагуй л еренхийлегч таны бууны нохой байсан юм биш уу
  • zochin 2018-08-17 04:07:42
    CHI YASAN SAYN MEDEJI BAYKH YUM BE? CHI TUUNII KHUN UU? DURAK
  • Улаанхүү 2018-08-17 04:04:06
    ЗТХЯ одоо болтол Женкогийн хяналтын яам хэвээрээ байгаа.