Хохирогч Ч.Наранзаяа өвчтэй учраас шүүх хурлыг хойшлуулав
 Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийнг шүүх хурал 10:00 цагт товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас  шүүх хуралд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа учраас долоо хоногоор хуралдааныг хойшлуулжээ.
 
Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа өмгөөлөгчийн хамт ирсэн байна. Тус хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалж, Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун, хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцохоор төлөвлөгдөөд байсан юм.
 
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй юм.
Эрүүгийн хуулийн 12.1.1-д

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХН 2018-08-19 05:40:28
    САРАНЗАЯАТАЙГАА СУУЧААЧЭЭ. АСУУДАЛ ДУУСАНА БИЗ ДЭЭ. ТУЛГА МИНЬ
    202.179.25.67
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-08-18 16:01:26
    ямар лайтай юм бэ. хурдан шалгаад шаагаад хөө.
    150.129.143.195
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2018-08-17 16:54:49
    чаддаг юм бол тэр МУРАТаа шалга. Цаана нь Ерөнхийлөгч байгаа учир та нар ЧАДАХГҮЙ шдээ
    66.181.160.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-17 15:15:31
    Тэр хөнгөн хүүхэнд ярих юм бхгүй шүү дээ,улстөрийн хавчуурга болж жаахан мөнгө авсан,одоо мөнгө ч байхгүй,нэр нүүр ч бхгүй,хогийн цаас шиг л болсон
    64.119.22.122
    Мэдэгдсэн Хариулах
    • Тулга 2018-08-18 03:19:46
      яг тийм
      112.72.11.119
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-17 07:13:33
    Яасан их юм болдог пизда вэ
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах