Их Британийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Их Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тэтгэлгийн бүртгэл 2018 оны наймдугаар сарын 6-аас арваннэгдүгээр сарын 6 хүртэл явагдах бөгөөд өргөдлийг www.chevening.org/apply цахим хуудсанд хандан бөглөнө.

Чевнинг нь ирээдүйн манлайлагч болох чадвартай, академик мэдлэг өндөртэй хүмүүст олгодог тэтгэлэг юм. Тус тэтгэлэг нь Их Британид хүссэн сургуульдаа нэг жилийн магистрийн зэрэгт суралцах төлбөрийг бүрэн хариуцах ба суралцах хугацаандаа академик мэдлэг, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, олон орны соёлтой танилцах  гэх мэт олон боломжуудыг олгодог. Сүүлийн 35 жилийн хугацаанд нийт 50,000 чадварлаг мэргэжилтнүүд Чевнингийн хөтөлбөрт хамрагджээ.

2019/2020 оны хичээлийн жилд нийт 1,500 тэтгэлгийг олон улсын оюутнуудад өгөх юм байна.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.chevening.org хаягаас авах боломжтой.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.