18 дугаар сургуулийн хуучин захирлыг АТГ-т дахин шалгуулахыг хүслээ
Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл, багш, ажилчид Боловсролын газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Учир нь, тэд тус сургуульд хоёр жилийн хугацаанд захирлын алба хашиж байсан дүрслэх урлагийн багш мэргэжилтэй Х.Чинбатыг хууль, хяналтынханд дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа ч уламжлав.

Тэдний өгч байгаа мэдээлэлээр захирал асан Х.Чинбат гэгч нь сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрөөс мөнгө, биеийн тамирын заалнаас олдог орлого зэргийг хувьдаа “завшдаг” байжээ. Мөн сургуульд шинээр элсэж буй элсэгчдээс хээл хахууль авч байсныг нь шалгалтаар тогтоосон байдаг аж.

Түүнийг дээрх шалтгаанаас үүдэж ажлаас нь чөлөөлөөд байжээ. Гэвч Х.Чинбатыг гурван шатны шүүх болон АТГ-аас гэм буруугүй гэж үзээд ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг гаргасан байна. Хууль, хяналтынхны энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Х.Чинбатыг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа тус сургуулийн эцэг, эхийн төлөөлөл хэллээ.
 
Мөн түүнийг захирлаар ажиллаж байх хугацаанд сургуулийн дүрэм журам алдагдаж, хээл хахуульд их идэгдэж, гадаад багш нарын Монголд ажиллах гэрээг зөрчин тэдний нэр дээр цалин бичиж, албан тушаалаа урвуулан ашиглан улсын мөнгийг идэж сургуулийг хохироож байсан нь нотлогдож тогтоогдсон гэнэ.

Түүнчлэн сургуулийн захирал нь удаа дараа солигдсноос болж сургуулийн дотоод дэг журам сөргөөр нөлөөлж, хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөөд байна гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл онцоллоо.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жагаа  2018-08-28 13:14:04
    хоорхийдоо авилага юу бгааждээ
  •  2018-08-18 15:52:18
    өнгөрсөн жил 3 сая төгрөгөөр хүүхэд өгч чадаагүй хүн олон байна аа. тэрнээс их мөнгөөр хахууль авсан гэсэн үг дээ.
  • Zochun 2018-08-18 10:43:18
    Tsaguun saihand tsalgug yavsan surguul odoo oo uum novshnuudaas bolg surguuluun ner hund unag bna mash uh haramsaltai bna buzar hulgaich umdaa
  • boli 2018-08-18 02:50:44
    bolio
  • ZOCHIN  2018-08-17 15:43:36
    HOORHII DOO TER AVILGAL N YU YM BOL OO.IIM BAGA TCALING OGCH BAIGAA TOR ZASAGTAA GOMD ..TED AVILGAL GEJ YU BAIDGIIG HELEH BAIH .BAYRIIN 7 HAUS ,BAY...
  • Galaa 2018-08-17 09:49:17
    EБС-ын захирлуудыг 3 жил тутамд сольж бх хэрэгтэй.Нэг газраа өчнөөн жил удахаар мөнгө идэх аргаа олно ш дээ
  • зочин 2018-08-17 08:48:31
    улсын болоод хувийн сургуулийн захирал багш нар цэцэрлэгийн эрхлэгч багш нараас авлига авдаггуй хун ол гэвэл олдохгуй л болов уу даа