НӨАТ-ын сугалаанаас супер азтан 100 саяыг хожих боломжтой
 НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол өнөө орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2018 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өчигдөр оройны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18590, 200 мянган төгрөгийн азтан 1872, нэг сая төгрөгийн азтан 188, 5 сая төгрөгийн азтан 13, 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс энэ удаагийн тохиролд супер шагналын сан 100 сая төгрөг болж өссөн байгаа юм. Иргэн таныг азын тэнгэр ивээг.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.