Гавьяат жүжигчин П.Эрдэнэзааныг дуучин охид нь шоконд оруулжээ
Наадмын босгон дээр гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг дуучин охид нь шоконд оруулжээ.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 7-нд болсон “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын хуримын үеэр хоёр охин нь гадаад дуу хамтран дуулж гэнэтийн бэлэг барьжээ.
 
Ийнхүү гавьяат жүжигчин охидоо тайзан дээр дуулахыг нь анх удаагаа сонсч харсан энэ аж.

Эцэг хүний хувьд ямар их баярлаж, гайхширч шоконд орж байгааг түүний царайнаас харж болно.

Тус бичлэг “Positive Mongolians” хуудсанд тавигдсан байна. Өнөөдрийн байдлаар бичлэгийг 19 мянга гаруй хүн үзэж 5900 хүн тэрхүү бичлэгийг нь хуваалцжээ. Бичлэгийг энд дарж үзнэ үү. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baagii 2018-08-19 07:05:17
    анх удаагаа тайзан дээр гараад дуу дуулангуутаа дуучин болчихож байгаанмуу