Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй, таргалахгүй
Монголчууд өнө эртнээс л өөхтөй мах идэж ирсэн улс. Харин сүүлийн үед өөх хүний биед маш муу гэсэн ойлголт бий болоод удаж буй. Ялангуяа сүүлийн үеийн хүүхдүүд махны өөх түүдэг, өөхтэй мах иддэггүй, тэр дундаа сүүл идэхээ больжээ гэсэн шүүмжлэл бий.

Уг нь махны өөх эрүүл мэндэд маш сайн гэдгийг анагаах ухаан ч эмч нар ч нотолж байна.

Тэгвэл өөхтэй мах идэхийн сайн давуу тал юу байдаг талаар Б.Болдсайхан эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
 
“Өөхтэй мах идэж бай. Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй, эмэгтэйчүүдийн хувьд нүүрс нэмэгдэхгүй.

Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан.
 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээс уулчлалт хүссэн.

Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй. Миний хувьд хэдэн санаа хэлэхэд, нэгдүгээрт монголчууд өөх идэж бай.

Хоёрт, миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн. Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй.

Сүүлийн 2-3 гурван жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн. Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн.

Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой.

Хоол идэж байхдаа хоолоо л идэж бай, өөр зүйл рүү битгий сатаар. Хоолныхоо амттайг, сайхныг л мэдэр. Цайны цагаараа хов жив ярих, хажуугийн ширээг харах ямарч шаардлагагүй. Учир нь хүнээс бусад бүх амьтан тэгж хооллодог. Чоно нүдээ аниад хоол руугаа дайрдаг. Үхэр зөвхөн өвсөө хараад түүнийгээ хэлээрээ бүх биеэрээ мэдэрч зулгааж иддэг.

Тиймээс энэ төрлийн амьтад ходоодны ямарч шархгүй, тархины судас нь нарийсдаггүй. Амьтнаас сурах зүйл их бий” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сувд 2018-08-25 05:20:56
    Иймэрхүү мэдлэггүй буруу мэдээлэл цацдаг сэтгүүлчдийг ажлаас нь халж захиргааны хариуцлага тооцох хэрэгтэй!!!
  • зочин 2018-08-25 01:54:58
    Хүйтний улиралд ѳѳхтэй,шимтэй махаа идээд дулааны улиралд багасгах нь зѳв.Ийм л байсан шүү дээ.
  • Зочин 2018-08-23 20:10:16
    Энэ нөхөр ямарч шинжлэх ухааны мэдлэггүй нөхөр ном сурах бичиг уншиж байх хэрэгтэй ядаж 2 хэл дээр ханасан өөх тостой хоол элэг цөсөнд муу гэлгийг бараг эмч бо...
  • Алмас 2018-08-23 15:01:39
    Жилийн 4 улиралд өөхтэй мах идвэл муу л даа. Эртнээсээ зөвхөн өвөлд л өөхтэй мах иддэг байсан байх аа. Тэгэхээр аль болох бага идэх хэрэгтэй.
  • Purev 2018-08-21 05:37:10
    End tug unaa v
  • Ezen 2018-08-21 02:15:57
    Ter eruul zov hoollolt gd eliirch tahianii mah idej gormonii oorchloltod orj baihaar belcheeriin Mongol maliin mahaa shutej hairlaj hamgaalj idetsgee!
  • иргэн 2018-08-20 11:35:03
    Өөхтэй мах гэдэг чинь эрүүл малын мах гэсэн үг. Эмгэгтэйгээс тарга хүчээ бүрэн авч чадаагүй туранхай малын мах хүнд тэжээл болох нь юу л бол.
  • ! 2018-08-20 06:12:47
    За даа, энэ ч юу л бол доо?! Өөх идэх сайн байх ямар ч үндэсгүй дээ!!
  • Энх 2018-08-20 04:39:44
    дахин судлах л хэрэгтэй санагдаад байгаам даа Гол нь Бэлчээрийн малын мах гэдэгт бас дээр нь манайхан гэр бүлсэг хүмүүс болохоор бие биенийхээрээ орж гарч байда...
  • ббб 2018-08-20 03:48:04
    Байгалийн жамаар өвсөө идээд таргалсан малын мах идэх нь зөв байх аа байгалын бус вакциндуулаад таргалж байгаа малын мах идэх нь хоол болохоосоо хор болох нь их...
  • bmb 2018-08-20 00:30:29
    unetei medeelel ugsugnd bayrlalaa.
  • bmb 2018-08-20 00:29:22
    66.181.161.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-19 09:23:35
    Нас ахиад ч тэрүү өөхтөй мах иднээ тэглээ гээд хор болсонгүй одоо 70 шахаж явна эмнэлэгт хэвтэж үзээгүй л яваа
  • d 2018-08-19 09:01:02
    ix idwel omd ugaax ajil garna shv
    • D 2018-08-24 10:11:19
      Хужаанууд л өөхтэй мар идэхээрэй гүйлгэдэг юм бна лээ. Монголчууд ч арай тэгэхгүй ээ