Эрсдэлтэй бүсэд буусан 592 өрхийг яаралтай нүүлгэнэ
Өнгөрсөн долдугаар сард бороо хур ихтэй байснаас болж нийслэлийн хэд хэдэн дүүрэгт үер бууж айл өрх болон аж ахуйн нэгжүүд усанд автаж, хөрсний ус нэвчсэн зэрэг хүндрэл нөхцөл байдал үүссэн билээ.
 
Энэ сард ч орон нутаг болон Нийслэлд бороо хур ихтэй байх талаар албаныхан мэдээлж сэрэмжлүүлээд байгаа.
 
Өнгөрсөн сард орсон борооны улмаас үерт автсан, үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 05 хүртэл уг ажил үргэлжлэх юм байна.
 
Тодруулбал, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлтэй бүсэд суурьшсан 592 өрхөд яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага мэдэгдлийг хүргэсэн байгаа. Одоогоор таван айл, нэг аж ахуй нэгж байгууллагыг албадан буулгажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochun 2018-08-21 11:12:36
    Amdral yaduu bna ard tumen olsog bna nuugmee oorchloh shaardlagatai bna sertgeeh heregtei bna shuu dee ard tumen
    103.26.194.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-19 09:19:58
    Газар олдохгүй байж болноо гэхдээ ямар учир байна аа зөвшөөрөлгүй буух татвар төлөгчдийн мөнгөөр нүүлгэх чөтгөр алгад
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах