Азийн наадмын чөлөөт бөхийн барилдааны хуваарь
Азийн зуны спортын XVIII их наадмын өнөөдөр Индонезийн нийслэл Жакартад өчигдөр орой нээлтээ хийлээ.

Азийн наадамд Монгол Улсын 270 тамирчин 30 төрөлд оролцож байгаа юм.  Харин нээлтэд Монгол Улсын тугчаар Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын шинэ залуу харцага Нацагсүрэнгийн Золбоо баг тамирчдадаа төлөөлж, дагуулж төрийн далбаагаа намируулсаар гарч ирсэн юм.
 
Уг наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр 12:00 цагт эрэгтэйчүүдийн таван жингийн барилдаанаар эхлэх юм.

Эхний өдөр гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Б.Батмагнай, О.Үйтүмэн, Ө.Батзул, 20-нд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Золбоо, Э.Нарангэрэл, Э.Сумъяа, А.Батцэцэг, 21-нд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар тус тус барилдана. Медалийн төлөөх барилдааныг MNB телевиз шууд дамжуулан хүргэх юм.

АЗИЙН НААДМЫН ХУВААРЬ:

Наймдугаар сарын 19

12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Наймдугаар сарын 20

12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Наймдугаар сарын 21

12:00-16:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
                    
О.Сайхан
Оллоо.mn                      
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.