Үерт найман хүн нас барж, 70 хүн гэмтжээ
Өнөө жил хур бороо элбэгтэй, зарим газарт аадар хүчтэй бороо орсны улмаас айлууд үерт автаж сүйдсэн тохиолдол гарсан байна.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Үерийн гамшигт найман хүн амиа алдаж, 70 хүн эрүүл мэндээрээ хохирсон тоо бий. Ер нь он гарснаас хойш усны осолд хоёр настай хүүхдээс авахуулаад бүх л насны 67 хүн амиа алдлаа.

Айраг суманд хоёр хүн машинтайгаа үерт урссан бол Булганы Хутаг-Өндөр суманд дөрвөн настай хүү үерт урссан. Мөн Архангай Өгийнуур суманд эрэгтэй эмэгтэй хоёр үерийн усанд осолдсон.

Ер нь анхаарал болгоомжгүй хайхрамжгүй байдлаас болж үерт болон усанд осолдох тохиолдол гарсаар байна” гэв.

О.Сайхан 
Оллоо.mn 
                                         
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-20 03:56:04
    Хотгор газар буусан хашаа байшин барьсан эрхмүүд өнөө биш гэхэд маргааш үер болно бүгд бодолцож нүүх шилжих арга хэмжээ аваарай