Хэн юу хэлэв
С.Дэмбэрэл: Их хурал, Засгийн газар, Төв банк онцгой дэглэмээр ажиллах сарууд эхэлчихлээ   
 
Улс төрийн хүрээнд гол өрнөж байгаа үйл явдал нь Засгийн газраас зарласан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногтой холбогдож эхэллээ. Сөрөг хүчин болоод улстөрчид бүгд л “Эзэн- 100” хөтөлбөрийн талаар ярьж, улстөржүүлэх нь улстөржүүлж эхэллээ. Энэ долоо хоногт “Эзэн- 100” хөтөлбөрийн талаар болон Монголын эдийн засгийн байдлыг дүгнэж олон хүн санаа бодлоо илэрхийллээ. Тэр дундаас УИХ-ын гишүүн С.Дэм­бэрэл өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрбээр “ЭЗЭН-100” хөтөлбөр зөв байсан. Гэтэл ардын намынхан өөдөөс “АРД-100” гээд л улс төржүүлээд эхэлсэн. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан уу гэвэл авсан.
 
“Одоо 100 хоног болчихлоо яасан бэ” гэж улстөржүүлэх нь хамгийн буруу үзэгдэл. Суурь тавигдсан уу, тодорхой хэмжээгээр ажилласан уу гэвэл тийм. Засгийн газар гар хумхилгүй ажиллаж байна л даа. Энэ тохиолдолд үргэлжлүүлээд л явах ёстой. “ЭЗЭН 100”-гаа дүгнэнэ, Н.Алтанхуягт хариуцлага тооцно, дүн тавина гээд түүнийгээ улс төр болгох гэж байгаа бол Монголын эдийн засаг, хөгжлийг хорлож байгаа алхам. Гэхдээ толгойг нь илээд яв гэсэн үг биш. Буруу зүйлс их байна. Тиймээс түүнийг нь тодорхой гаргаад яг яах ёстой вэ гэдгийг хэлээд өгчих хэрэгтэй.
 
Одоо Их хурал, Засгийн газар, Төв банк онцгой дэглэмээр ажиллах сарууд эхэлчихлээ. Тулгамдсан асуудлуудаа хувийн хэвшилтэйгээ, эрдэмтэдтэйгээ зөвлөлдөөч, гарцаа ол гэсэн мессеж хүчтэй ирж байна. Мессеж илгээгч нь инфляци, ханшид дээрэлхүүлсэн ард түмэн, хүлээн авагч нь төр. Ам.долларын ханш өссөний буруутныг хүнээс бүү хай. Ханшийн бодлого, түүний эрх зүйн үндсийг 1994 оноос хойш бараг хөндөөгүй, санаачлаагүй УИХ хамгийн түрүүнд буруутай. 2014 оны мөнгөний бодлогод урьд өмнө нь зөвхөн “уян хатан, чөлөөтэй тогтоно” гэж олон жил явсан заалт дээр ханшийн эрсдлээс хамгаалах, түүнийг удирдах талаар УИХ-аас баталж өгсөн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр санаачилгагүй ажил­ласан Төв банк, Монгол Улсад хуулиараа санхүүгийн тогтвортой байдлыг хангах учиртай Санхүүгийн тогтвор­той байдлын зөвлөл, түүнийг олигтой ажиллуулаагүй, хянаагүй, шаардаагүй УИХ, Засгийн газар буруутай. Бүгд буруутай байна, одоо бие биеэсээ буруутныг хайх бус, бурууг засаад зөв болгоод явах нь өлзийтэй, өгөөжтэй” хэмээн ярьжээ.
 
Х.Баттулга: Г.Болдбаатар дэлхийн аваргаас медаль авах цаг нь болчихсон
 
Энэ долоо хоногт ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл тэмцээний эхний өдөр 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Г.Болдбаатар урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртсэн. Түүнийг түрүүлсэний дараа Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ аваргын тухай ярьсан юм. Тэрбээр “Болдоогийн хувьд дэлхийн аваргын тэмцээнээс медаль авах цаг нь болчихсон. Олон жилийн хөдөлмөрийнхөө үнэлэмжээ өнөөдөр хүртэж байна. Цаашдаа ч дахиад биднийгээ баярлуулна. Манай Болдоо Гүржийн Папанашвилигээс хамаагүй илүү учраас давуу барилдаан үзүүлэх боломжтой байсан. Даанч Болдоо маань өөрөө хашир хүн. Гүржийн бөхтэй хэтэрхий хаширлаж барилдлаа. Бэлтгэл дээр Түвшээ битгий хэл бусад жүдочидтой хүч үздэг. Хоёр гарандаа бяртай л даа. Аваргын төлөө нутгийн бөхтэй барилдсан. Зохион байгуулагч орны бөхтэй барилдах амаргүй. Хөгжөөн дэмжигч, шүүлт гээд хэцүү. Гэхдээ дэлхийн аваргатай боллоо” хэмээн ярьсан байна.
 
Л.Болд: Айлчлал амжилттай болж, зорилго бүрэн хэрэгжсэн
 
Хятадын Ерөнхийлөгч манай улсад хоёр өдрийн айлчлал хийж, олон санамж бичиг гарын үсэг зураад явсан. Гэрээ хэлэлцээр ч хийхээр болоод байгаа. Тэгвэл айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Л.Болд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “БНХАУ-ын төрийн тэргүүний хувьд 11 жилийн дараа хэрэгжсэн энэ удаагийн дээд хэмжээний айлчлалын гол зо­рилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааны төвшинг дээшлүүлж иж бүрэн стра­тегийн түншлэлийн харилцааг тогтоох, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд оршиж байв.
 
Айлчлал амжилттай болж, энэхүү зо­рилго бүрэн хэрэгжсэн гэдгийг хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ. Айлчлалын үеэр байгуулагдсан тунхаглал, гэрээ, хэлэлцээрүүд өмнө тулгарсан асуудлуудыг шийдэж, хоёр та­лын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоо биелүүлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хийсэн уулзалтын үеэр өрнөсөн ярианд олон асуудлыг хөндөн хэлэлцэж, гэрээ хэлцэл, бусад бичиг баримтад тусгагдаагүй бусад цөөнгүй асууддаар харил­цан тохиролцож, гарц, шийдэлд хүрснийг айлчлалын онцгой үр дүн гэж үзэх ёстой юм. Айлчлалын үеэрх яриа хэлэлцээ улс төр, эдийн засаг, нийгэм, санхүү, соёл урлаг, хууль эрхзүй, эрүүл мэнд, дэд бүтэц гээд олон салбарын хамтын ажиллагааг хамарсан өргөн хүрээнд өрнөсөн.
 
Тэдгээрт дурдагдсан олон ажил хэрэгч санал санаачилгыг хэрэгжүүлэх, бодитой болгох талаар хоёр талын холбогдох албаны хүмүүс анхаарал, чармайлт тавьж ажиллах нь дараагийн шатны чухал ажил болж бай­на. Юуны өмнө транзит тээврийн асуудлыг манай талд маш таатай нөхцөлөөр шийдвэрлэж гэрээ байгууллаа. Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч далайн боомтуудад хүрэх, гуравдагч зах зээлд нэвтрэх Монголын бараа бүтээгдэхүүнүүдийн транзит тээврийн үнийг эрс хямд, онц­гой нөхцөлөөр шийдэж өгөхөөр болж байгаа юм. Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой өөр чухал асуудлууд нь Европ, Хятадын хоорондох ачаа эргэлтийг Монголоор дамжуулж байх, эрчим хүчийг экспортлох зэрэг зорилтууд байгаа юм.
 
Эдгээр асууддаар хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талуудхөндөжярилцсан.Түүнчлэн манай ерөнхийлөгч Монголд үйлдвэрлэсэн экспортын бараа, бүтээгдэхүүн тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнүүдийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх санал тавьсныг айлын тал маш чухал санал хэмээн үзэж нухацтай судалж үзэхээ мэдэгдсэн. Энэ асуудал эцэслэн шийдэгдвэл манай улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр уул уурхайтай өрсөлдөхүйц экспортын үйлдвэрлэл хөгжих ирээдүй харагдаж байна. Эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ бүтэц бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон жилээр ярьж байгаа ажил маань хөдөө аж ахуй, хүнсний салбарт хэрэгжих бололцоо бүрдэх юм” хэмээн ярьсан байна.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jervis 2014-08-29 14:21:20
    Ene Dembrel gej hudlaa garshuudee!!!
    103.26.193.13
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-08-29 03:22:51
    \"100 төгрөгтэй хүн нэг сая төгрөгтэй хүн хоёр\" иж бүрэн түншлэлийн гэрээг тэнцүү нөхцөлтэйгөөр байгуулж болох уу.
    112.72.13.102
    Мэдэгдсэн Хариулах
    • төр 2014-08-29 05:34:18
      хоёр хүний хооронд бол хэцүү, хоёр төрийн хооронд болно
      103.9.89.82
      Мэдэгдсэн Хариулах