Энэ хэргийн учрыг сайд асан Ж.Бат-Эрдэнэ мэдээд байгаа юм биш үү?!

ЗТХЯ-ны Газрын дарга нар яамныхаа байранд архи ууж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насыг хохироосон хэрэг энэ сарын 9-ний үдэш гарсан.

 

Хэргийн талаар маргааш нь ЦЕГ-ын ХМТ -ийн ажилтан “...Хэргийн шалтгааныг албан тушаалын маргаан байсан мэтээр ташаа мэдээлэл гарч байна. Хувийн таарамжгүй харилцаатай байсныг илрүүлсэн” гэж мэдээлсэн.

Бас ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ ч зарим мэдээллийн хэрэгслээр “...Өчигдөр би 18:00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр Газрын дарга дээр дахиад хоёр Газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм. Тэгээд л ийм золгүй хэрэг болж.

Би 19:00 цагт фитнесст ороод 21:00 цаг өнгөрөөгөөд гарсан. Харьж явах замд надад 22:00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, учир явдлын талаар хэлсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа.

Тэд архи ууж байгаад 21:00 цагийн үед яамнаас гарсан байгаа юм. Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна” гэсэн юм.

Үнэхээр ч, сайд асан Ж.Бат-Эрдэнийн хэлснээр ЗТХЯ-ны нөлөө бүхий дөрвөн дарга архи уусан байна. Б.Махбал, Г нар дээр нэмэгдээд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, мөн Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржханд нар байжээ.

Тэдэнд ЗТХЯ-ны харьяа нэгэн агентлагийн удирдах албан тушаалтан хотын төвд байх татваргүй барааны дэлгүүр /duty free/-ээc архи авчирч өгсөн байна. Ингээд хоёр цаг гаруй ууж, ярилцаж суусны дараа Б.Махбал, Г хоёр муудалцаж, яамны үүдэнд гарч зодолдсон аж.

М, Г хоёрын муудалцсан шалтгаан албан тушаалын маргаан биш гэж ЦЕГ-ын мэдээлсэн нь үнэн бололтой. Газрын дарга нар нийлж архи уухын өмнө сайд асан Ж.Бат-Эрдэнэ Г-г өрөөндөө дууджээ. Яваад ороход нь айраг аягалж өгөөд “Чи ажлаа өг” гэсэн байна. Г ч тухайн үед сайдынхаа өөдөөс үг хэлэлгүй, “За” гэчхээд гарсан байна. Харин Г-г сайдын өрөөнөөс гарсны дараа Б.Махбал, Б.Артур, Д.Доржханд нар хамт сууж архи уусан нь тэр аж.

Эх сурвалжийн мэдээллээр Б.Махбал нь Г-г “...Ажлаа өг” гэж ятгасан бололтой юм. Харин талийгаач Г ямар ч шалтгаангүйгээр ажлаа өгөхгүй гээд хэрвээ ингээд байгаа бол надад ч бас ярих юм бий шүү” гэсэн байна. Ингээд Б.Махбал, Г хоёр маргалдаж, сүүлдээ зодоон цохиондоо тулжээ. Болсон явдал энэ.

Гэхдээ Г-гийн ажлыг авах гэсэн дарамт нэлээд удаан үргэлжилж байгааг яамныхан мэдэцгээж байгаа юм билээ. Учир нь Ж.Бат-Эрдэнэ сайдаар томилогдож ирснийхээ дараа хэд хэдэн Газрын даргыг сольсон. Г-гийн амь насыг хохироосон Б.Махбалыг авчрахдаа Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ж.Гантөмөрийг халсан. Гэтэл Ж.Гантөмөрийг халсан нь хууль бус, ажилд нь буцаан томилох ёстой гэсэн шийдвэрийг Төрийн албаны зөвлөл гаргасан байгаа юм.

Харин сайд асан Ж.Бат-Эрдэнийн хууль бус тушаал гарган барин авчирсан Б.Махбал гэж хэн бэ гэдэг анхаарал татна. Б.Махбалын хувьд ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ирэхийнхээ өмнө УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Д.Сумъяабазар чөлөөлж, Ж.Бат-Эрдэнэ авсан. Эндээс энэ нөхөр ЗТХЯ-нд уригдаж ирсэн болох нь харагдаад байгаа юм.

Б.Махбалыг урих шалтгаан ч Ж.Бат-Эрдэнэд байхыг үгүйсгэхгүй. Учир нь Ж.Бат-Эрдэнийг 2007-2012 онд ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхад Б.Махбал Зам, тээврийн бодлогын газрын дарга байсан гэсэн мэдээлэл бий.

Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээр Б.Махбалыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай бас холбоод байгаа. Б.Махбал нь улс төрийн чиг хандлагын хувьд МоАХ угшилтай гэнэ. Бас Х.Баттулгыг 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд байхад хамт ажиллаж байсан болж таараад байгаа юм.

Энэ мэтчилэнгийн том холбоо сүлбээ Б.Махбалд байна. Тэр ч үүнийгээ мэддэг бололтой юм. Б.Махбал яамандаа бол “арслан заан” шиг л амьтан хүн айлгаж явдаг нэгэн гэх мэдээллийг ЗТХЯ-ныхан яриад байгаа. Агсам тавьж, атаман зан гаргадаг гэж байгаа. Б.Махбалын ийм зангийн талаарх гомдлыг яамныхан нь сайд асан Ж.Бат-Эрдэнэд удаа дараа тавьж байсан гэх мэдээлэл бас байна.

Товчхондоо, Б.Махбал бол сайд асан Ж.Бат-Эрдэнийн ЗТХЯ-нд урьж шахам авчирсан маш итгэлтэй нөхөр болж таарч байгаа юм.

Харин талийгаач Г-г Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хүн гэх ганц л мэдээлэл байна. Энэ бүгдээс харахул тэр орой Б.Махбал талийгаач Г-гийн ажлыг өгүүлэхээр ятгасан гэх яриа үнэний ортой байж ч мэднэ.

Үүнээс гадна, хэрэг гарсны маргааш өглөө сайд асан Ж.Бат-Эрдэнэ талийгаач Г-гийнд очсон байгаа юм. Сайдын хувьд очиж эмгэнэл илэрхийлжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн сайдад юунаас болж, яагаад ийм харамсалтай явдал болсон бэ гэдгийг мэдэж байгаагаа хэлсэн байна.

Ер нь бол хүний амь хөнөөтөл уурлаж бухимдана гэдэг тодорхойлоход хэцүү юм. Гэхдээ ийм дээрээ тултал бухимдаж, шахалт үзүүлэх шалтгаан энэ явдлын цаана байгаа нь ойлгомжтой гэж учир мэдэх хүмүүс яриад байгаа.

Тэр нь юу байсан бэ. Талийгаач Г бол ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга байсан. Тэгэхээр но-той, ноцтой бүх л мэдээлэл энэ хүний гараар дамждаг, эсвэл энэ хүний гараас гардаг байсан гэсэн үг. Хэвлэлээр бол талийгаач Г-г Төмөр замын хэргийн сэжүүрээс бариад авсан гэж бичиж байна. Гэхдээ энэ баталгаатай мэдээлэл биш.

Эцэст нь энэ бүхэн ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлыг нь авах гэснээс үүдэлтэй юм биш үү. Үүний учрыг сайд асан Ж.Бат-Эрдэнэ мэдээд байгаа юм биш үү гэсэн асуулт тавигдах нь тодорхой юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2018-08-21 01:52:32
    Энэ гарууд нүгэлээ удахгүй эдлэнэ дээ. Хүний хохироосон хүн хэзээ ч сайнаа үздэггүй л юм даа. Эрхэм сахал батэрдэнэ минь..
  • Бат 2018-08-21 01:44:06
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • Зочин 2018-08-20 20:08:13
    Төмөр замд хуучин вагон шахсан хэрэг дээр талийгаач ажилсан нь үхлийн шалтгаан болсон. Өөр зөндөө юм бий, хуулийнхан илрүүлэх биздэ
  • ZOCHIN  2018-08-20 14:44:04
    BARAG L 60 TERBUMIIN AVILGAL AA OGOOGUI TUL HALAH UNDESLEL N BOLJDEE.
  • зочин 2018-08-20 13:19:53
    ХЭРЭГ НУУХ ГЭЖ САНААТАЙГААР,ЗОРИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР АЛСАН ЮМ ШИВДЭЭ
  • Zochin 2018-08-20 11:20:15
    Baterdene ooroo ug ni shorond auuj yostoi hun ym bgaam sh dee. Ter hutgaldag nohor ni Baterdenii baruun gar. Neg galiin uyachid
  • иргэн 2018-08-20 11:13:49
    “...Хэргийн шалтгааныг албан тушаалын маргаан байсан мэтээр ташаа мэдээлэл гарч байна. Хувийн таарамжгүй харилцаатай байсныг илрүүлсэн" гэж мэдээлсэн нь анх...
  • зочин 2018-08-20 10:02:45
    Бүлэг этгээд хүний амь нас хохироосон
  • зочин 2018-08-20 08:53:26
    Эх үүсвэр нь Бат-Эрдэнэ юм шиг байна.
  • Иргэн 2018-08-20 08:36:20
    Энэ сахалтай нөхөрийг Ерөнхийлөгч магтаад л сүйд майд байсан, ийм учиртай байж дээ. Төмөр замын хэргээ дарах, хамт хийсэн булхайгаа нуух
  • Зочин  2018-08-20 07:18:42
    Батэрдэнэ чинь холбоотойгоор үл барам хүн байна шүү дээ.Шоронд хийх 2 догч хүн нь шиг байна.Сайд өөрөө ажлын байрны дарамтыг анх үзүүлсэн байна гэж ойлголоо,