АЗИЙН НААДАМ:  Н.Золбоо, Э.Нарангэрэл нар эхний ялалтаа авав

“Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 20, 53, 57, 62 жингийн барилдаан явагдах хуваарьтай байна.

Манай бөхчүүдийн барилдааныг салхийг эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо хагаллаа. Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Тажикистаны Фаркод Анакуловыг оноогоор цэвэр (10:0) ялав.

Н.Золбоо шөвгийн наймд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны гүрж легионер Давид Мозманашвилитэй барилдана.

Мөн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийж, цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Узбекистаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.


Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.