Азийн наадам: П.Орхон алтан медалийн төлөө барилдана
“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон шигшээд шалгарлаа.

Тэрбээр 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол дөнгөж сая хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

П.Орхон шигшээ барилдаанд Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэх юм.

Түүнчлэн 57 кг-д  ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.