БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцоно.

Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцах аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amar 2018-08-21 06:45:44
    Ирж байгаа нь сайн байна.
  • sonin shuu  2018-08-21 01:37:05
    yahaaraa Hyatad, Oros, Mongol 3 horshiin 2t n iim mundag darga nar zayagaad manaid iim hog novshnuud deesh garaad baidag bainaa.
  • . 2018-08-21 01:27:52
    Энэ маш чанга, айхтар хүн байна лээ!!! Ши Жинпин хугацаатай байсан бол дараагийн дарга болох байсан хүн дээ!!!