Азийн наадам: А.Батцэцэг, Э.Сумьяа нар хүрэл медаль хүртлээ
“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн барилдаанууд өчигдөр/08.20/ болж, медалийн эзэд тодорлоо. Эдгээр жинд манайхаас нийт таван тамирчин зодоглосноос гурав нь медаль хүртэв.
 
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд МУГТ П.Орхон алтан медаль, 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа, 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг нар тус тус хүрэл медаль хүртжээ.


А.Батцэцэгийн хувьд шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг оноогоор цэвэр (13:2) ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинруд 1:4-өөр ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөө  Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ум Жи Унтай барилдаж 5:2-оор ялсан юм.



Харин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны хашир туршлагатай бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдсан. Ингээд медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялснаар хүрэл медаль хүртжээ.

Б.Од
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энхээ 2018-08-21 08:01:36
    Эрчүүд яасан бэ.Махан бөмбөгнүүдээс медаль зүүчих хүн алга уу даа
  • Mongol er 2018-08-21 03:41:26
    Orguig bodvol bolj bainaa. Gehdee Olimp-iin avarga bolohiin tuld ehleed Azi-daa avargalah heregteidee.