М.Энхболд уучлалт хүсч, прокурор “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ
УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр /08.20./ орой, ажлын цаг дуусахын өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, шаардлагынх нь хариуг өгчээ.

Тэрээр “Хариу хүргүүлэх тухай” 1/9587 дугаартай албан бичгээр шаардлагын хариуг өгсөн байна.  УИХ-ын дарга М.Энхболд дээрх албан бичигтээ Л.Оюун-Эрдэнийн тавьсан “60 тэрбум”-ын гэх асуудалтай холбогдуулан тавьсан шаардлагад “Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсэж байгаа явдалд харамсаж байгаа талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тайлбар хүргүүлснийг хавсарган хүргүүлэв” гэсэн байна.

Ингээд МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тавьсан өөрийнхөө хүсэлтийг хавсаргажээ.

Уг хүсэлтэд “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч 60 тэрбумын гэх зохиомол хэрэгт нэр холбогдож, улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна. МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны хурлаар намын зарим гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг авч хэлэлцэхдээ миний энэхүү харамслыг харгалзан үзэж, намын хамт олонд болон тэднээр дамжуулан Монголын ард түмэнд байр сууриа илэрхийлэхийг хүсье” гэжээ.

Харин МАН-ын Хяналтын хороо энэ асуудлаар 13 дугаартай тогтоол гаргасан байна. “Хариуцлага тооцож ажиллах тухай” уг тогтоолд “МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлага тооцож, цаашид МАН-ын гишүүдийн зүгээс энэ асуудлыг дэврээж хандахгүй байхыг намын бүх шатны байгууллагад чиглэл болгохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгасугай” гэсэн байна.

Тогтоолд дурьдсан МАН-ын дүрмийн 4.2.5-д “Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх”, 4.2.6-д “Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах”, 4.2.8-д “Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх”, 4.2.9-д “Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх” гэж тус тус заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын Ерөнхий хороо УИХ-ын дарга М.Энхболдыг буруутай гэж үзэн, хариуцлага тооцохыг даалгасан байгаа юм.

Мөн  УИХ-ын дарга М.Энхболд “МАН сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар нийгэмд үүсээд байгаа эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна. Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж байгаа юм байна. Уг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн, нэг мөр шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнайгийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай” 02 тоот тогтоолыг хавсаргасан байна.

Нийслэлийн Ерөнхий прокурорын уг тогтоолд “Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнай би, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийг нээж АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн №25 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэсэн эрүүгийн 170200016 дугаартай хэргийг ТЕГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу хянаад ...Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон Тогтоох нь:
 
  1. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцааах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 25 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн 170200016 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/59, А/161, А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, мөрдөгч нарт даалгасугай” гэсэн байна.
 
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн гурав дахь шаардлага болох УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагын хариуд “Миний бие ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад татгалзах зүйл байхгүй бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 2 удаа хуралдуулж, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцүүлээд байна. Даргын зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 18, 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүйн байнгын хороог хуралдуулах чиглэлийг Байнгын хорооны даргад өгсөн. Тус Байнгын хороо ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргахаар ажиллаж байна “ гэжээ.

Мөн тэрээр уг албан бичгээрээ дамжуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг чуулгандаа суухыг урьсан байна. Бичигт “Монгол Улсын Их хурлын тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлж, цаашид нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцож байхыг зөвлөж байна” гэсэн байна.

Ийн УИХ-ын дарга М.Энхболд шаардлагын хугацаанд амжуулан хариуг өгчээ. Дээрх хариунаас харахад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагыг хангасан байна. Хамгийн гол нь хэн нэг гишүүн УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг уучлалт гуйлгаж, “60 тэрбум”-ын хэргийг сэргээхэд нөлөөлсөн, аль эсвэл ээлжит бус чуулганыг зарлуулахаар зүтгэж, цаадах нь энэ шаардлагыг биелүүлж байгаа нь сонин биш. Монгол Улсад шударга ёсны салхи сэвэлзэх “цонхыг нээсэн” нь хамгийн том амжилт гэж болно. Ингэхээр цаашид Монгол Улсад шударга ёс ярьдаг, түүнийг хэрэгжүүлдэг жишиг тогтох учиртай билээ.
 









Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-10-24 08:00:41
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол мухардалд орлоо
  • Бату 2018-08-24 01:55:47
    Л.Оюун-Эрдэнэ гишүүн үнэхээр шударга ёсны төлөө ийн тэмцэж байгаа бол сайхан л хэрэг юм. Даанч Л.Оюун-Эрдэнэ гишүүнд тийм хэмжээний морал үнэхээр байхгүй.
  • baagii  2018-08-22 14:19:51
    M. A. Namin hyanaltiin horoo zuw sniidwer gargasan baina snuu. M. Enhbold l her holbogdson geed baigaa bolohoos. Sundui. Ganbaatar2 bolson yawdalaa zuwsnuursun ...
  • dsn 2018-08-22 09:52:30
    ene hunii aav n mgl ulsiin jinhene seheeten ,ih surguuli ,namiin deed surguuliin zahiral bhdaa mgl.d olon salbariin olon myngan seheeten injineruudiig beldsen.
  • ? 2018-08-22 06:14:33
    Харамсаж байгаа илэрхийллээ гээд байх юм нөгөө нь уучлалт гуйлаа гээд байх юм.үг болгон өөрийн утгыг илэрхийлдэг
  • Жаяа 2018-08-22 01:58:30
    Энхболд та шударга байна. Таньд баяр хүргье. Ингээд араасаа хэргээ хүлээгээд уучлалт гуйгаад яваад байлдаа.Ард түмэн, шүүх засаглал харж үзнэ ш дээ.
  • Сонгогч 2018-08-21 14:59:42
    М.Энхболд гэдэг хүн өөрөө муу удирдагч ,хүн таньдаггүй,эргүү өөрийг нь магтсан зөвлөхүүдээр хүрээлүүлээд тэд нар нь чирээд уналаа
  • Дандар 2018-08-21 14:37:07
    МЭнхболдыг Монгол төрөөс хурдан зайлуулаач ,хэдий болтол наад хятадаар Монголчуудыг доромжлуулах вэ?
  • bold 2018-08-21 14:11:24
    zöw shiidwer bna.yamar ch bsan daxin shalgax ni asggvi dee.Ta nar namiin ner xvnd gesnees ard tvmnii Mongol ylsiin ner törd sanaa tawi
  • бид 2018-08-21 13:21:17
    60 тэр бум гэгч ЗОХИОМОЛ хэрэгт нэр холбогдсон гэсэн чинь юу гэсэн үг вэ ОЮУНЭРДЭНЭ ээ чамайг хулхидаад байгаа юм биш үү наад нөхөр чинь
  • Uka 2018-08-21 10:45:39
    Ter medeelel hiisen prokuroriig hurtel shalgah heregtei
  • ухаан 2018-08-21 10:42:51
    Буруугаа хүлээгээгүй хэлмэгдсэн ухааны юм бичээ юу даа засрахгүй амьтан бэ
  • Зочин 2018-08-21 09:51:00
    АТГ-ын даргын асуудал яасан бэ ?
  • Зочин 2018-08-21 09:30:06
    БАРИГДСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА ГЭЭД БАЙГАА ЮМ УУ.
  • зочин 2018-08-21 08:11:25
    60 тэрбумаас мөнгө саах боломж гараагүй ч нөгөө АТГ-т өгсөн мэдүүлэг дэхь 900 сая төгрөгний мал хөрөнгө ,байр,машин,хадгадамжаа яаж цуглуулснаа хэлнэ биздээ.
  • zochin 2018-08-21 07:24:54
    их хурлын гишүүдийг хариуцлага хүлээлгэж бүх насаар нь хорих гэр бүл хамаатан садангаас нь төрийн алба хашуулахгүй байх болон сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь зөв...
  •  2018-08-21 07:04:14
    хувьсгалаа хийж одоо ба өмнөх 76 ба цүнхчидийг бүгдийг цаазаар аваач.
  • Дорж 2018-08-21 06:50:16
    ажилд орох тодорхой үнэлэмжтэй болгоод тодорхой болгох л байлаа худлаа хуцацгаагаад одоо хэн хаана авилага өгөлгүй ажилд оров тийм газар байвал би ормоор байна...
  • зочин 2018-08-21 06:46:02
    60 тэрбумын гэх зохиомол хэрэгт миний нэр холбогдон гэж юу хэлж байна. Энэ нь бодит биздээ. УИХ-ыг удирдах ёс зүй үүгээр дууссан даргаас шууд огцор,
  • Amar 2018-08-21 06:41:39
    Шинэ цаг ирж байна даа.Миеэ уг нь өөрөө иргэдээсээ уучлалт гуйх ёстой байлаа.Иргэдээ ингэж дорд үздэгээ хэзээ болих золиг вэ?
  • зочин 2018-08-21 06:05:35
    Миеэ зайлаад ѳгѳѳч. Энэ засаг овоо юм хийж байгаад саад болоод байгааг чинь мэдэж байна. Энэ улс орон хѳгжих ёстой биз дээ
  • Damiran 2018-08-21 05:56:09
    Эрүүгийн хэрэг прокурор нээж хаадаг зөвлөлт маягийн ОХУ ба станы улсуудын адил хуулиасаа хэзээ салах вэ?
    • Шаа 2018-08-21 06:30:31
      Чи тэгээд нээж хаах гэсэн юм уу? Тэр орос стануудаасаа дор амьдар ч байж
  • Huts 2018-08-21 05:53:05
    Huts ingej uuchlal guidagiinmuu. Zohiomol hereg geed odoo ch guriiseer.
  • Zochin 2018-08-21 05:52:02
    KHariu gej galzuu khuniin udriin temdeglel shig yum bna
  • Бат 2018-08-21 05:39:33
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    202.9.42.14
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-08-21 05:31:12
    УЛС ТӨР гэж ХЭНИЙГ Ч ХАЙРЛАХГҮЙ ШУДРАГА БОЛЖ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЭХ,ЭЦЭГЭЭ АЛАХААС АЙДАГГҮЙ ҮЙЛДЭЛ ??? ТҮҮНИЙ НӨГӨӨ ТАЛЫГ хэлмэгдэгсэд гэнэ ???