Л.Оюун-Эрдэнэ: Хууль зүйн байнгын хороог энэ долоо хоногт хуралдуулна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр 60 тэрбумтай холбоотой асуудлаар прокурорын газар болон УИХ-ын даргаас тодорхой тайлбарууд авсан бөгөөд энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороог хуралдуулна гэлээ. Хууль зүйн байнгын хороо хуралдсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэхийг тодорхой болгох юм байна.

Уг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хоёр ч удаа хуралдаж, хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороог хуралдуулсны дараа ээлжит бус чуулган зарлах эсэхийг тодорхой болгох чиглэл өгсөн.

Үүний дагуу ийнхүү энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдах бололтой. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ээлжит бус чуулган хуралдуулах гарын үсэг зурсан гишүүдтэй уулзах юм байна. Энэ уулзалтаар цаашид хэрхэх талаараа ярилцаж төлөвлөнө гэлээ.

Ингээд түүнээс зарим асуултанд хариулт авлаа.

-Ээлжит бус чуулган хэзээ хуралдуулах вэ. АН-ын бүлгээс тантай хамтарч ээлжит бусыг хуралдуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн?

-Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтааж шийдэх байх. Хууль зүйн байнгын хороо хуралдаж байж шийднэ. Гарын үсэг зурсан гишүүдийнхээ төлөөлөлтэй хамт хуралд орно гэж бодож байгаа.
АН-аас хийсэн мэдэгдлийн дараа Батзандан гишүүнтэй уулзаж ярилцсан. Өчигдөр гарын үсэг зурсан гишүүд уулзаж төлөвлөлт хийсэн. Өнөөдөр ч уулзаж ярилцах гэж байна. Тогтолцооны асуудал руу илүү анхаарна.

-УИХ-ын дарга М.Энхболд албан ёсоор уучлалт гуйсан юмуу. Эсвэл харамсаж байна гэсэн бичгээрээ дамжуулаад уучлалт гуйчихжээ гэж ойлгож болох юмуу?

-Энэ асуудлыг олон нийт дүгнэх ёстой. Тиймээс би энэ албан бичгийг нь тараагаад өгчихлөө. Миний шаардлага бол уучлалт гуй гэсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Харамсаж байгаагаа бичгээр илэрхийллээ гэхээр бусад оронд буруутайгаа байгаагаа илэрхийлж буй хэлбэр юм. Манай улсад М.Энхболд гэж хувь хүнээс гарахад амаргүй нөхцөл байдал байсан байх гэж ойлгож байгаа. Энэ өгсөн бичгээс нь харахаар харамсаж байгаагаа илэрхийлж байгаа юм гэж би ойлгосон. Хэрвээ харамсаж байгаагаа хэлээгүй бол тэр хүн мэдэгдэл хийх ёстой байсан. Тэгэхээр энэ үйлдэл цаасан дээр буусан ч сайн жишиг, соёлын алхам гэж харж байгаа шүү.

Сүүлийн 27 жилийн хугацаанд Монголын төрийн өндөр дээд албан тушаалтнууд албан бичгээр уучлал гуйж байгаа анхны тохиолдол энэ байх. Надад өөрийн биеэр гарын үсэг зурсан бичиг ирүүлсэн. Мөн Хууль зүйн байнгын хороотой зөвшилцөөд ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэсэн тухайгаа бас ирүүлсэн байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • xcvxc 2018-08-21 23:51:11
    Oyun Erdene женкогоос авсан мөнгөний төлөө үхэн хатан гүйж байна.
  • hh 2018-08-21 19:10:30
    ene ugaasaa medrel
  • Зочин 2018-08-21 08:43:10
    та нар одоо болиоч ард түмний буянд гарчихаад талцаад хэрэлдэж байхаасаа ичдэггүй юмуу Оюунэрдэнэ, энхболд хоёр ажлаа хийгээч хэрүүлээ зогсоох болоогүй юмуу