Улстөрийн намууд УИХ-ыг тараах асуудлыг орон даяар өрнүүлнэ гэв
Улстөрийн намууд хамтарсан мэдэгдэл хийлээ. МАХН, ИЗНН, МҮАН, МНН хамтарсан мэдэгдэл гаргаж байна. Энэ талаараа намуудын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Уг мэдэгдэлд   “Монгол Улс  эзэнгүйрээд удаж байна. Монголын төр, засаг сүүлийн жилд гүн гүнзгий хямралд орлоо. Төрийн албаны эмх цэгцтэй байдал алдагдаж, хууль бусаар сүрэглэн орж байна. Төрийн албан хаагчдын аминд хүрэх, гадаадын иргэнийг хулгайлах зэрэг нийгмийг цочроосон хэрэг гарлаа.
 
 “60 тэрбум”-ын хэрэг, Оюутолгойн гэрээг цуцлах асуудал одоо хүртэл шуугиан тарьсан  хэвээр байна.  Нам дамжсан цөөн хэдэн бүлэглэлүүд үгсэн хуйвалдаж, эх орон, ард түмний баялгийг ханаж цадахгүйгээр иддэг болжээ. Төр засагтаа итгэх итгэлээ алдсан олон мянган залуучууд гадаад руу дүрвэн зугтааж байна.
 
Гэхдээ Монголд ард иргэдийнхээ төлөө зүтгэдэг, дуугардаг улс төрийн хүчнүүд байна. Шударга ёсыг ус агаар мэт хүсч байгаа. ИЗНН-ыг УИХ-ын 42 дугаар тойрогт орохыг хаслаа. Тэд УИХ-ын нөхөн сонгуулийг явуулахгүй хэмээн зүтгэж байна. Бид УИХ-д дараах шаардлагыг хүргүүлж байна.
 
Төрийн албан хаагчийн аминд халдсан ноцтой хэргийг таслан зогсоож чадаагүй  Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах ёстой. Оюутолгойн гэрээг цуцлах асуудлаар ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Шинэ дээд үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлэн батлуулахыг шаардаж байна.

Хэрвээ УИХ эдгээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол иргэний хөдөлгөөн, улс төрийн намууд УИХ-ыг тараах асуудлыг улс орон даяар өрнүүлнэ гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-08-26 08:07:13
    Төр засгийг тогтворгүй байлгах нь хэнд ашигтай вэ?
  • ЗОЧИН  2018-08-21 12:42:20
    БҮХ НАМУУДЫГ ТАРААЖ УСТГАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛБЭЛ ЯМАР ВЭ ???
    • зочин 2018-08-26 08:12:12
      Цөөхөн хүн амтай улсад олон нам хэрэггүй. 15 толгойтой атгаалжин хар мангасын үлгэр л амьдралд биелэлээ олж байна гэсэн үг.
  • Зочин 2018-08-21 10:23:05
    Ингэж мөнгө шантааж хиин авдаг юм уу?
  • ббб 2018-08-21 07:11:31
    Нэг гараараа тараагаад нөгөө гараараа Энкуяр нэр дэвшинэ. Логик где
  • Зочин 2018-08-21 07:10:15
    Хаха. Та нар ядаж нэг лидертэй болчихоод хуцаач. УИХ тараад та нарыг оронд нь сонгох уу?