“Сити” их сургуульд “Сэтгүүлч” дээд сургуулийг нэгтгэлээ
БСШУС- ын сайдын 507 тоот тушаалаар Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургууль “СИТИ” их сургуультай нэгдэв.

“СИТИ” Их сургууль нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, 2012 онд БСШУЯ-д аттестатчилагдсан юм. Тус их сургууль нь Бизнесийн сургууль, Урлагийн сургууль, Гоо сайхны сургууль, Архитектур-Дизайны сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Хууль зүйн сургууль гэсэн үндсэн 7 сургуультай Монголын дээд боловсролын салбарт  үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй төрийн бус өмчийн нэр хүндтэй сургууль. Тус сургууль нь бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг салбартаа тэргүүлэгч доктор, профессорууд удирдан, дэлхийн стандартад нийцсэн сургалтын арга барилаар оюутанд мэдлэг олгож байгаа бөгөөд олон улсын нэр хүндтэй сургуулиудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаагаараа онцлог ажээ.  

“Сэтгүүлч” дээд сургууль нь хэвлэл мэдээллийн салбарт 2004 оноос хойш 14 дэх жилдээ бакалаврын төвшинд үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд сэтгүүл зүйн дагнасан сургалттай цорын ганц сургууль гэдгээрээ сэтгүүл зүйн салбарт онцлог сургууль.  “Сэтгүүлч” дээд сургуулиас төрөн гарсан цөөнгүй боловсон хүчин өнөөгийн хэвлэл, мэдээллийн салбарт амжилттай ажиллаж, дөрөв дэх засаглалыг бэхжүүлэхэд гар бие оролцож байна. 

“СИТИ” их сургууль “Сэтгүүлч” дээд сургуулийг нэгтгэснээр цаашид “Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны сургууль” болон сургалтын үйл ажиллагаа нь өргөжиж байгаа юм байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sudlaach 2018-08-24 16:00:55
    mongoliin hamgii. sain setguulch surguuli tomorchee bayar hurgey
  • setguulch kollej gj bagsh nar n mundag h 2018-08-22 17:10:03
    Jijig surguli dampuurah gd tomtoi negdej dee ,
  • ха ха.. 2018-08-21 14:24:23
    Хувийн чанар муу сургуулиуд хоорондоо нэгдсэн нь дээрээ. Дампуурлаа зарлахаас өмнө амжуулждээ..болждээ. Их нь багыгаа иддэг жамтай бөлгөө.Их Засагт гхэд л зөндө...
  • Enhjin 2018-08-21 13:48:18
    Setguulch deed surguuli gej dampuursan gazar baisan bizde, Dampuurah gd yah argagui negdej dee huurhii.
  • Зочин 2018-08-21 09:03:25
    Сайхан мэдээ байна. СИТИ их сургуультай нэгддэг азтай сургуульбайна даа.
  •  2018-08-21 07:41:45
    тэнэг сэтгүүлч боловсролгүй сэтгүүлдийг олноор нь үйлдвэрлэх автомат үйлдвэр болж байгаа юм байна.