Азийн наадам: Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль хүртэв

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Ш.Түмэнцэцэг Монголын баг тамирчдын анхны мөнгөн медалийг авчирлаа.

Тэрбээр шөвгийн наймд  Энэтхэгийн Дивья Какран, хагас шигшээд Тайваний Чен Венлингийг тус бүр оноогоор цэвэр ялсан. Улмаар алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн хошой аварга БНХАУ-ын Зоу Фенгэтэй барилдаж, 1:4-өөр ялагдсанаар мөнгөн медаль дээр буув.

Сонирхуулахад, Ш.Түмэнцэцэг нанхиад бүсгүйд Азийн наадмаас гадна энэ жилийн Дэлхийн цом, 2015, 2017, 2018 оны Азийн АШТ гээд таван барилдаанд ялагдаад буй юм.

Б.Од

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.