Чанартай боловсрол хямд байдаггүй
Манайхан дипломтой ажилгүйчүүд гэх нэр томьёо сүүлийн арав гаруй жил хэлц үг болтлоо чихэнд сонсогдох болсон. Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд боловсролын байгууллагад ажиллаж байсан сүйхээтэй болгон нь  аль нэг байрны булан тохойд өөрийн гэсэн дээд сургуулийг нээж нэг хэсэг л хошуурсан. Хоёр сая хүн амтай Монголд 200 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан үе ч бий. Харин сүүлийн жилүүдэд  эдгээр чанартай, чанаргүй сургуулиудыг төгсөх тийм ч чухал зүйл биш гэдгийг ойлгосон зарим нь  их сургууль гэхээсээ МСҮТ-д суралцах болсон.

Мөн яам тамгын газраас эдгээр дээд сургуулиудын тоог цөөлөх ажлыг эрчимтэй хийснээс өдгөө 100 болтлоо буураад байгаа. Мөн хүн амын тоо ч өсөж гурван саяд хүрсэн. Гэхдээ л 100 гэдэг гурван сая хүнтэй улсад ихэдсэн тоо гэдгийг хаа хаанаа мэдэж буй. 

Энэ олон их дээд сургуулиудаас чанартай боловсон хүчин бэлтгэн гаргадаг нь тун цөөн байгаа нь бас  нэг асуудал. Эдгээр сургуулиуд жилийн жилд төлбөрөө нэмдэг хэмээх хэрүүл болдог ч үнэндээ манайд дээд  боловсрол шиг хямд зүйл байхгүй. Зарим нэг нь чанартай боловсрол үнэ байх ёстой хэмээн их сургуулиудын төлбөрийн нэмэгдлийг сайшаадаг бол зарим нь дээд боловсрол үнэгүй байхдаа ч чанартай байсан үе бий хэмээн мэтгэлцдэг. Гэхдээ зах зээлийн нийгэм, дэлхий нийтийн нийтлэг жишгээс харахад  чанартай боловсрол хямд байдаггүй гэдгийг харж болохоор байна. Тэр дундаа манайх шиг хөгжиж буй орны хувьд төлбөр хэдий чинээ өндөр байна. Төдий чинээ сургалтын чанар сайжирдаг нь дэлхийн олон орны жишгээс харж болно. 

Гэхдээ Швед зэрэг амар амгалан, өндөр хөгжилтэй орнуудад бүх шатны боловсролыг үнэгүй  олгодог, тэр нь ч маш чанартай байдаг гэдгийг  мэдэх хүмүүс нь боловсролын байгууллагуудын төлбөрийг эсэргүүцдэг.  Харин тус улс манай улс хоёрын хувьд тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг ойлгох нь зүйтэй  болов уу. Магадгүй манай улс байгалийн баялгаа зөв ашиглаад салбар бүртээ тэгш хуваарилдаг болох тэр үед бүх шатны боловсролыг үнэгүй олгодог болох ч юм бил үү. Харин тэр болтол хэт их үнэгүйдсэн дээд боловсролын  чанарыг сайжруулах ажлыг хийсэн нь дээр болов уу.  

Үнэндээ Монголын хамгийн үнэтэй цэцэрлэгийн төлбөр жилийн долоон сая, хамгийн үнэтэй ЕБС-ийн төлбөр 30 гаруй сая төгрөг байхад хамгийн үнэтэй дээд сургуулийн төлбөр ердөө дөрвөн сая л хүрч байна. Эндээс л хэт их хавтгайрсан дээд боловсролын үнэгүйдлийг харж болно.  Бас энэ хэрээрээ чанар нь маш муу байгаа юм. Гэтэл эдгээр төлбөр өндөртэй цэцэрлэг, сургуулийн чанарыг ярилтгүй сайн гэдгийг бүгд мэдэж буй.  Иймд яг л энэ жишгийг л дээд боловсролд нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж  байна. 

Б.Од
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ажил олгогч 2018-08-27 15:12:40
    Бид төрийн нэр хүндтэй сургуулийг сайн төгсөгчдөөс сонгож ажилд авдаг. Нэр нь үл мэдэгдэх хувийн сургуулийн төгсөгчдийг эхний ээлжинд жагсаалтаас хасдаг. Учир н...
    • буруу байна 2018-08-30 11:34:48
      тэгвэл их л харалган шийддэг юм байна
  • dsn 2018-08-23 07:24:02
    odoo tsagt hudlaa tsetserheh uvchin namaas nam damjij buuljisuus buujis damjuulah zaligij irediin tolgoi erguuleh har hor ih boljee, yanadaa ireedui maani ,
  • Зочин 2018-08-22 13:32:21
    Төлбөргүй оюутандаа цалин өгөөд чанартай сургаад хүмүүжүүлээд болж л байсан тэр суурин дээр л одоо цагт том том ярьдаг болж дээ
  • зочин 2018-08-22 11:32:45
    Чанартай боловсрол олгое гэвэл чадварлаг багш, шаардлага хангасан сургалтын орчин: сургуулийн байр, номын сан, техник тоног төхөөрөмж хэрэгтэй болно. Өндөр мэдл...
  • хотын иргэн 2018-08-22 10:38:44
    Төлбөр өндөртөй сургууль цэцэрлэгийн чанар сайн гэдэг нь худлаа... Чадварлаг сэтгэл сэтгэлгээ сайтай багштай, менежмент сайтай сургууль цэцэрлэг чанартай байдаг...
  •  2018-08-22 08:19:26
    чанартайг үнэгүй олгож болоод байхад битгий цэцэрхэж худлаа шаааж бай. хэдэн муусайн ИХ-н авилгачдын сургуулиуд боловсролыг сүйрүүлж байна. боловсролыг өгөх нь...
  • зочин 2018-08-22 06:05:42
    Төрөөс дампуурч байгаа их сургуулиудын эзэд УИХийн гишүүн нөхөд өөрсдөө зориулан 72 тэрбум төгрөгний зээл гаргаж байхад яаж дампуурах уу
  • Иргэн 2018-08-22 04:58:52
    Монголд диплом тарааж бизнес хийдэг сургууль маш их болоод 100 дээд сургууль байгаа шуу дээ.Дээд сургууль тогссоний 70% ажилгуй гэж бодит тоо байдаг.
  • дЭМЖИНЭ 2018-08-22 03:31:20
    БҮР ИЛҮҮ ҮНЭТЭЙ, БАС БОСГО ӨНДӨРТЭЙ БОЛГО. ЭНЭ ОЛОН ЧАНАРГҮЙ СУРГУУЛИЙГ ӨӨРӨӨР НЬ СҮЙРҮҮЛ
  • Бат 2018-08-22 02:28:11
    хүн бүр сурч чадах чадваргүй /удаан ойлгож түргэн мардаг-ажилчин / түргэн ойлгож түргэн мардаг-жүжгчин / удаан ойгож удаан мартдаг-эмч /түргэн ойлгож удаа-эрд...
  • Зочин 2018-08-22 01:43:00
    Битгий солиор,Энэ муусайн чанаргүй сургалт харинч үнэтэй байна. Бид муу хэлдэг соц нийгмийн үед маш чанартай боловсролыг үнэгүй авч Ажлын байр ч олддог байсан...