“Брэндээр оюунаа гоёцгооё” уриатайгаар элсэгчдийг хуурч, төөрөгдөлд оруулж байгаа МҮИС-ийнхан
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Наймдугаар сарын 15-д гаргаад л оюутнууд хөдөөнөөс орж ирдэг. Тэр дундаа энэ жил оюутан болж байгаа шинэ оюутнууд ээж аавыгаа дагуулж эрт орж ирдэг уламжлалтай билээ.

Яагаад гэвэл сургууль соёлдоо бүртгүүлэх гэж эрт ирж байгаа нь тэр.

Тэгвэл энэ өдрүүд хувийн сургуулиудын үйл ажиллагаа их идэвхжсэн харагдана. Хаана л реклам сурталчилгаа харагдана хувийн их, дээд сургуулиудын “Элсэлт авч байна” гэж сургуулиа зад рекламдсан зарын самбарууд олонтаа харагдана.
 
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг буюу 22-ын товчооноос нэлээд цаана зам дээр “Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль Брэндээр оюунаа гоёцгооё” гэсэн том цагаан самбар байна. Дээр нь элсэлтийн албаны утсаа биччихжээ бас.

Үнэндээ энэ сургуулийн товчилсон нэр нь иргэдийг их төөрөгдөлд оруулдаг. Ялангуяа хөдөөнийхөн Монгол Улсын их сургууль гэж ойлгодог. Зарим нь бүр салбар сургууль нь юм билээ гэж хоорондоо мэдэмхийрч ярьж байхыг нь сонсч байв. Үнэхээр мэдэхгүй хүмүүс бол МУИС юм байна гээд л сонголтоо хийх нь байна шүү дээ. 

Арай ч дээ хувийн сургуулийг улсын сургуультай хольж хутгаж андуурч боломгүй юм. Бас болоогүй хөдөө орон нутгаар элсэлт авахдаа худлаа хэлж, элсэгчдийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулдаг гэсэн шүү.

Гэтэл дээрх сургууль Монголын үндэсний брэнд их сургууль гээд өөрсдийгөө дөвийлгөж рекламдаад байх юм.

Үнэн хэрэгтээ бол 76 жилийн түүхтэй Монгол Улсын их сургууль брэнд баймаар юм даа. Уг сургуулийг брэнд гэдэгтэй хэн ч маргахгүй ээ.

МУИС бол  түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн зургаан их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулсан яах аргагүй манай дээд боловсролын өлгий болсон сургууль шүү дээ. Тиймээс ч үеийн үедээ брэнд байх ёстой.

Гэвч Монголын Үндэсний Их сургууль гэх хувийн сургууль “МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” гэх увайгүй сурталчилгаа цацаж, ирээдүйн сонголтоо хийх чухал үе дээрээ яваа залуусыг, мөн эцэг эхчүүдийг хулхидаж төөрөгдөлд оруулж байгаа нь үнэхээр харамсалтай.



Бас болоогүй, хүрээгээ тэлж хэдэн давхар том байр барьж байгаа юм. Хамгийн гол нь хэдэн давхар байр барьж хөрөнгө мөнгөтэйгээ гайхуулах биш, хүлээн зөвшөөрөгдсөн төгсөгчдийг гаргах  нь чухал.

Дөрвөн жил мөнгө төгрөгөө төлж сурчихаад ажлын байран дээр гараад ажил ч үгүй байвал бас хэцүү биз дээ.
МҮИС гэх сургуулийн үүх түүхийг харвал  1998 онд 146 оюутантайгаар Чандмань-Эрдэнэ коллеж нэртэйгээр байгуулагдаж байжээ.

2002 онд Монголын Үндэсний коллеж, 2004 онд МҮДС болж, 2012 оны наймдугаар сард МҮИС болон улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа юм. Гол нь энэ үеэс эхлээд олон улсад  Монгол Улсын Их Сургуулийн адилаар  “The National University of Mongolia” гэсэн англи нэршилийг ашиглах болсон нь, 76 жилийн түүхтэй МУИС-ийн  гадаад харилцаанд шууд сөрөг нөлөөллүүдийг үзүүлж байгаа юм.

Ямартаа л МУИС-руу гадаад орнуудаас ирж байгаа албан бичгүүд нөгөөх МҮИС гэх нэртэй хувийн сургуульд андуурагдан хүргэгдсэнээс болж, МУИС-ийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байх болсон гэдгийг тус сургуулийнхан хэлж байсан юм.

Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх гээд улсынх нь тэргүүлэгч сургууль хичээн зүтгээд байхад МҮИС гэх нэршилийг нь булааж авчихаад, ичихгүй Брэнд гэж өөрсдийгөө сурталчилж байгаа МҮИС гэх сургуультай хариуцлага ярих цаг болсон баймаар юм юмдаа.

Уг  нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “… аж ахуй эрхлэгчийн нэр, …-ыг хуулбарлах”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй.”, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно” зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдгийг нь зөндөө хэлдэг ч, “Энигма” компанийн харьяа МҮИС гэх сургууль даварсан чигээрээ байсаар байна.

МУИС-ийн захирал энэ асуудлаар үе үеийн салбарын сайдад үгээ хэлж байсан удаатай.

Тэрбээр “МУИС-тай холбогдолтой нэг асуудал нь МҮИС болчихоод байна. Үндэсний гэдэг тодотголтой статусыг Боловсролын яам 2011 онд олгосон. Ингэхдээ ямар ч ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргуулаагүй, шууд л шийдвэр гаргасан байдаг. Энэ асуудлын дагуу шүүхээр яваад дийлэхгүй байна. Шийдвэр гаргасан хүн нь Боловсролын сайд учир үүнийг хүчингүй болгож, зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол МУИС-ийн нэр хүнд, гадаад дотоод харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлыг шинэ сайд маань анхааралдаа авч, шийдвэрлэх тал дээр санаачилга гаргаж ажиллана гэж найдаж байна” гэж Г.Чулуунбаатарыг сайд байхад нь хэлж байсан юм.

Харин сайд удалгүй суудлаасаа бууж оронд нь Ц.Цогзолмаа ирсэн учраас дээрх асуудалд анхаарах зүйтэй болов уу. Тэгээхр МҮИС гэх хувийн сургуулийг улсын их сургуулиасаа салгаж, хариуцлага тооцох хэрэгтэй байна шүү.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2018-09-02 11:10:32
    Архангайн малчин эзэнтэй ард ньТөмөр Очир,Ж. Мөнхбат гээд нутгийхан нь гарууд бдг хэдэн худалдагч бэлдэж өгдөг газар
  • МҮИС 2018 оны төгсөгч  2018-09-02 02:32:59
    Энэ сургуулийг төгссөн намайг хэнч тоож ажидд ажилд авахгуй бхйна шүү яахуу. Барилгын туслахаар ажилд орсон чинь барах ажил биш шиг байна . Өшиглөх лааз олноо
  • dulma 2018-09-01 13:02:55
    Monhbat gj ardchilslnhnig atgasan tagjisan nohor bii tthg n batboldor bas goyoh genee nogoh n shal shulga gedse chirsen nohor bna taarsan taar shudainud
  • Зочин 2018-08-30 09:17:52
    Хамгийн хогийн сургууль. Энэ балай сургууль нэртэй луйварын газрыг хаавал таарна.Энэ сургуулийг төгсөж ажилтай болсон хүн харсангүй зүгээр л хог хог
  • Bi 2018-08-28 03:14:23
    Шал балай сургууль, ирээдүйг маань хорлож байгаа. Ямар ч чанар байхгүй
  • Хөндлөнгийн хүн 2018-08-27 14:57:48
    МУИС-н өмнөөс иргэн би шаналж байдаг юм. Гадаадын хүний толгойг эргүүлчихсэн явсан. Энэ бол луйвар. МУИС-аа нэр төртэй дэлхийн жагсаалтанд оруулъя.
  • Davaa 2018-08-26 15:44:59
    Elselt awahdaa notebook ugnu gj huuhed awdag surgulidaa arail denduu shde 10 jiliin bagsh nart mungu ugnu hamgiin zuw sedew hundsun bna
  • zochin 2018-08-25 17:21:33
    ymar negen ymiig oorsdoo sain sudalj baij shiidwer gargah ystoi.. vr hvvhdiinhee ireedvin hurungu oruulaltand iim hainga handaj baidag etseg ehiin buruu bs bii!...
  • ,,, 2018-08-25 14:44:47
    Shine surguuli n barigdaj baih ued barilgiin material awsan 2,3jil bollol. Odoo boltol mongiin ogoogui. Tuhain ued bsan darga hariutsagch n bhgui gej hariu ogdg...
  • САНАА 2018-08-25 11:22:04
    ХҮМҮҮСИЙГ ИХ ТӨӨРӨГДҮҮЛДЭГ, ГАДААДАД Ч АНДУУРАГДДАГ. ЭНЭ СУРГУУЛИЙН СУРГАЛТ ГЭЖ АВАХ ЮМГҮЙ. ХОТЫН ОРЛОГЧ БАЙСАН СУМААХҮҮ ГЭЖ ӨВГӨН ЭЗЭН НЬ ГЭЖ ДУУЛДДАГ.
  • Иргэн 2018-08-25 10:28:28
    Гадаадад National University гэхээр улсын сургууль гэж ойлгогддог. Дэлхийг хуурч байгаа юм бна
  • zochin 2018-08-25 09:25:03
    yostoi nowsh manai hamaatnii duu medehgui orchihson baisniig ni gargah geed ochson chini gargahgui geed uhen hatan zutgedeg balai surguuli
  • zochin 2018-08-25 05:41:51
    Arai denduu umaa ingej bolohgui l baimaar um said ni erthen uchruug olj neriig ni oorchilmoor umaa ulsiin surguiliin nereer hulhidaj ouytan elsuulj bolohgui ch ...
  • Иргэн 2018-08-24 09:34:57
    Монголоормдуурэн их сургуулиудын 4-5 л боловсролын стандарт шаардлага хангана. Нэр зээлдэгч энэ мэтийг сургуулинцарыг тараа
  • Kh 2018-08-23 16:16:06
    Зов асуудал хонджээ, хумуусийг тоорогдолд оруулсан нэрийг нь оорчлох хэрэгтэй
  • Эрдэнэ 2018-08-23 09:19:39
    Ичих гэдгийг мартсан ийм луйварчдыг шууд буудах хэрэгтэй
  • itrgen 2018-08-23 04:55:53
    muisiin logotoo ijil tostei logo hiij busdiig toorogdold oruulj bga surguuli
  • Сануулга 2018-08-23 02:16:23
    Энэ сургуулийн байрыг улс хурааж авах цаг нь болсоон хуурамч тэгээд бас Эмнэгийн газрын булааж аваад хотыг хог болгож байгаа Цогзолмаа арга хэмжээ аваа
  • Irgen 2018-08-22 19:10:41
    Ugaasaa ih deed surguuliin une tsene hog bolson tsag ue. Dund surguuli tugsluu munguu bariad deed surguulia songoloo, orloo tugsluu kkk
  • МҮИС 2018-08-22 16:15:20
    нэр нь болохгүй байгаа улсын бүргэлийн газар, сургалт чанаргүй бол боловсрлын үнэлгээний төв муу ажиллаж байна. тэд ажлаа сайжруулах ёстой.
  • Samsung ба Samsyng 2018-08-22 14:53:50
    Coca cola гэдэг нэрийг сосо сola гэж ашиглаж байна л даа зальтай хулгай.
  • nam bus irgen 2018-08-22 14:27:13
    chanargvi zombi belddeg iimerhvv udur unjvvlehvvdiig bvgdiig n ustgah heregtei, turd bga gadnii erliizvvd zoriud ene salbariig ustgah bodlogo heregjvvleed bna, ...
  • Доги 2018-08-22 13:01:28
    Энэ сургууль монголын ирээдүйг хоосруулж гүйцлээ дотор нь олигтой багш сургалтын орчин бхгүй бүх юм нь хоосон реклам хүүхдүүдээ өөр сургуульд сургаачээ
  • ЕБС багш 2018-08-22 12:03:49
    энэ шал нойл сургууль шүү
  • Иргэн 2018-08-22 11:35:50
    Энэ балай сургууль нэртэй юм чинь дэлгүүрээс ялгаагүй л реклам цацах юмаа.
  • зочин 2018-08-22 11:26:23
    Анх Батэрдэнэ захиралын үед МҮИС-н нэрийг өөрчлүүлэх талаар Оюуны өмчийн газар маргаан үүсгээд дийлээгүй юм гэсэн. Мөнгөтэй хүнийг дийлэхгүй л дээ Солонгосын хө...
  • Бат 2018-08-22 07:16:46
    Хүний оюуны чадамжаар нь 4 ангилдаг 3-4 ангилалд орогсод их дээд сургуул төгсөх боломжтой 1-2 боломжгүй шүү
    • ..........цаана чинь 2018-08-22 08:13:16
      Хүний оюуны чадамжаар 1-2 нь мөнгөөр ороод элсээд сураад төгсөөд байна.
  • zochin 2018-08-22 05:44:00
    aris,nehii undur uneer avna gedeg zariin sambar shig haragdaj bna.
  • U 2018-08-22 05:24:48
    Elegnii tow laboratory gedeg nertei huwiin emnelegtei ijilhen ba.
  • zochin 2018-08-22 03:41:53
    zalyychyydiin udur unjuuleh bulguud baidag gazar biz dee.
  • зочин 2018-08-22 03:17:31
    МҮИС-д Анагаахын сургууль хүртэл бгаа нь мөн хэцүүеэ.
    182.160.0.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-22 03:15:45
    МУИС муу ажиллаж байна. Хохь нь. МҮИС сайн л ажилласан байнаш дээ.
  • зочин 2018-08-22 02:56:28
    архангайн дарга нар хөрөнгө нийлүүлсэн сургуулинцар_ томөнхбм биетэй ухаан муутай хүн байдаг тэр л гэсэн үг. төмөр-очир сайд байхдаа их сургууль нэр өгсөн.
  • Алх 2018-08-22 02:40:33
    мөнгө идэх угаах арга юмдаа энэ хувийн сургуулиуд
  • Байды 2018-08-22 02:39:23
    сайхан залуучуудыг тоголж байгаа газардаа мөнгө л авдаг байлгүй дээ рекламанд нь тоглоод байгаа дарга. урлаг соёлынхноос яриа аваач
  • Ju 2018-08-22 02:36:36
    Yaagaad uls n hariutslaga huleelegdeggui yum be.himuus n oorsdoo sain nyagtalj baij sufguulidaa oroichee.setgeliin hoorloor l yavaad bhiin ene humuus
    64.119.16.7
    Мэдэгдсэн Хариулах