Нийтийн тээвэрт явж байгаа автобусны тоог нэмжээ
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хичээлийн шинэ жил эхлэх үер замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Мөн автобусны карт цэнэглэлтийн цэг нь ажиллахгүй байна, нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Бас орой 21.30 цаг гээд  автобус зогсдог гэсэн иргэдийн гомдол их ирдэг байна.

Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны тоог нэмж шугаманд явах цагийг нь 23.00 цаг хүртлээ сунгасан байгаа талаар хэллээ.

Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автобусны өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдалд нь шалгалтыг энэ сарыг дуустал хийхээр болжээ. Шалгалтыг хоёр үе шаттай авто тээврийн улсын байцаагчид хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногт гэхэд хариу гарах юм байна.

Хэрвээ автобусны дотор тал заваан бохир, суудлын бүрээс урагдсан заваан байх зэрэг зөрчил дутагдал илрэх юм бол хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцох ажээ. Түүнчлэг хүүхдүүдийн автобусуудад ч шалгалт хийж байгаа юм байна.

Мөн тус газраас нийслэлийн тээврийн газрын 24 цагийн тээвэр зохицуулалт ажиллаж байгаа талаар ч дуулгав.
 
Өнөөдрийн байдлаар нийслэлд 538 карт борлуулах, цэнэглэх цэг ажиллаж байна



“Улаанбаатар смарт карт” компанийн хэлтсийн дарга Д.Түвшинжаргал “Манай компани автобусны төлбөрийн систем болон карт цэнэглэх газруудыг хариуцан ажилладаг. Дээрх шалгалтын хүрээнд манай компаниас гэрээт цэгүүдийнхээ үйл ажиллагааг сайжруулах, тааруу ажиллаж байгаа гэрээт цэг байх юм бол сайн ажиллаж байгаа ТҮЦ-нд шилжүүлж өгнө. Өнөөдрийн байдлаар нийслэлд 538 карт борлуулах, цэнэглэх цэг ажиллаж байна.

Ихэвчлэн автобусны буудал, сонин борлуулах цэг дээр байрлаж байгаа. Сүүлийн үед үйчилгээг нь сайжруулах зорилготой 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдэд гэрээ байгуулан ажиллаж байна. Зорчигчид маань 24 цагаар картаа цэнэглэх боломжтой болсон. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас автобусны картаа урьдчилан цэнэглүүлж байхыг уриалж байна” гэв.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-22 12:36:52
    БММЗ улаанхауран, 13-Зайсан чиглэлийг л их явуулдаг болмоор байна. Жилийн 4 улирал бөөн асуудал байдаг.
  • zocin 2018-08-22 08:37:05
    gadni tom hotuudaad abtobys ogloo 3,4ees ehleed szoniin24hyrtel uilcildeg,szoniin abtobus hyrtel tysdaa jbdag,ub t ingemeer um,har utaatai giini buu jbuul
  •  2018-08-22 08:22:56
    ААН. тэгээд л хотод 2 өдөр битүү утаатай байсан байх нь ээ.