Л.Оюун-Эрдэнийн дараагийн улс төр-ОЛУУЛАА ТЭМЦЭНЭ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийсэн “60 тэрбум”-ын эсрэг тэмцэл тодорхой үр дүнд хүрлээ хэмээн улс төрийн хүрээнийхэн, ажиглагчид яриад эхэллээ.

Тэрээр энэ ярианд оролцсон УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйтэй байж, ард түмнээсээ уучлалт гуйх, “60 тэрбум”-ын хэргийг сэргээлгэх, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг өгөөд байсан.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд уг шаардлагын хариуг өгч, “Дээрх асуудалд нэр холбогдсондоо туйлын харамсаж байна” гээд “60 тэрбум”-ын хэргийг сэргээсэн прокурорын тогтоолыг хавсарган илгээжээ.

Мөн өнөөдөр /2018-8-22/ 14:00 цагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал товлогдсон байна.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үүгээр зогсохгүй юм байна. Түүнтэй хамт өөрийнхөө намын болоод сөрөг хүчний 20-иод гишүүн цаашид хамтран тэмцэл өрнүүлэхээр өчигдрөөс уулзалдаж, зохион байгуулалтад орж эхэлсэн байна.

Түүнчлэн өчигдөр Л.Оюун-Эрдэнэтэй хуучнаар МАХН-ын Төв хороонд ажиллаж байсан, тус намын ахмадууд болох П.Дамдин, Ж.Гомбожав, н.Дорждэрэм, Ц.Сүхбаатар нарын 50 гаруй ахмад уулзаж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Эрхэм гишүүдийн хувьд УИХ-ын дарга М.Энхболд харамсал, уучлалт хүссэн нь Монголын улс төрд шударга ёсны давалгаа үүсэх нөхцөл бий боллоо гэж үзэцгээж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар тэд зохион байгуулалттайгаар тэмцлийн арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь өнөөдөр Монголын хууль хяналтын байгууллага улстөрчдийн гар хөл болчихсон. Энэ нь тогтолцооны хямралаас үүдэлтэй. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай юм байна гэж ярилцжээ. Тиймээс зарим тодорхой арга хэмжээг ойрын үед авахаар шийдвэрлэсэн байна.

 Ингэхдээ:
 

  1. Төмөр замын хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан, тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэрэг, Хөгжлийн банк, Бондуудын хэрэг, Тавантолгойн мөргөцөг алаг болсон зэрэг олон асуудлыг тодорхой болгохыг шаардаж, Засгийн газарт хугацаатай шаардлага өгөх,

  2. Дээрх хэргүүдийг “60 тэрбум”-ын адил нэг талд нь гаргаж, олон нийтийн эргэлзээг тайлах,

  3. Мөн уг хэргүүдээр Улсын ерөнхий прокурорын тайланг УИХ дээр сонсох,

  4. АТГ-ын даргаас УИХ-ын чуулган дээр мэдээлэл сонсох,

  5. Эдгээр асуудлыг нуун дарагдуулж, сэмхэн хэрэгсэхгүй болгодог, энэ нь олны анхааралд ороод ирэхээр хэргийг дахин нээдэг нь шударга ёсонд нийцэж байгаа эсэх, ер нь шударга ёсны хүсэмжлэлийн талаар бодит асуудлаар Ард нийтийн санал асуулга зохион байгуулах,

  6. Шударга ёсны төлөө тэмцэл, үйл ажиллагаа явуулдаг Төрийн болоод ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагууд, хөдөлгөөнүүд, иргэдтэй хамтран ажиллах, тэдний дуу хоолойг хууль тогтоох байгууллагад хүргэх,

  7. Шаардлагатай бол “Шударга ёсны төлөөх Онц их хурал” зохион байгуулах зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан байна.


Үүнээс гадна МАН дахь Дэвшилтэт холбоо ойрын үед Их хурлаа зохион байгуулахаар Ажлын хэсэг нь томилогдон ажиллаж эхэлсэн байна.

Ингэхээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тэмцэл ОЛУУЛАА үргэлжлэхээр болж байна.

Х.Хулан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Cobra 2018-08-22 12:51:23
    Oyun Erdene hudlaa bsan bna a. Oilgoddoggui e ene humuus
  • Иргэн 2018-08-22 11:38:46
    Нөгөө Фортунагийн идсэн Гудам төслийн хэдэн арван тэрбумын хэрэг, Гарамгайбаатар гэж луйварчны замаас идсэн 40-50 тэрбумын хэрэг гээд шалгах зүйл их байнаа
  • 60…Н ТэрБУМТАН КЛУБ 2018-08-22 09:38:24
    ЗАРИМ ЛАЛАРИЙН ГИШҮҮД ТАГ ДУУГАЙ БАЙНАА ШУДРАГ ЁСООР БОСООЧ ХҮҮРНҮҮДЭЭ ЭНЭ ХҮН ГАНЦААРДАЖ БАЙН
  • иргэд 2018-08-22 09:30:42
    Чиний талд ард түмэн тэр чигээрээ байгаа шүү, УРАГШАА
  • хотын иргэн 2018-08-22 08:57:10
    УБ-ын нийтийн эзэмшлийн газрыг хуваагаад идчихсэнд нь гомдоод бардаггүй юм. Одоо замч үгүй, зогсоол ч үгүй, цэцэрлэг сургууль барих газарч үгүй. Энэ том нүгэл
  • иргэн 2018-08-22 07:40:36
    баяр хүргэе ингэж байж монголд шудрага ес тогтоно
  • Зочин 2018-08-22 07:21:03
    Дэмжиж байна. Мундаг байна Амжилт хүсье. Сайн цаг хурдан ирэх болтугай.
  • зочин 2018-08-22 05:34:41
    Монголын нийгэм авилгалд бүрэн автсан. Оюутны зээл нь УИХ *д байдаг сургуультай хэдэн нөхдөд далд хахуулийн хэлбэрээр очно. Сайдын албыг мэргэжилгүй авгайнууд
  • Зочин  2018-08-22 05:25:01
    сайн байна дэмжиж байна, баяр хүргье
  • ЗОЧИН 2018-08-22 05:22:34
    Ми-тэн монголын ард түмнийг бас л хуурсаар.Түүний аавМиеэгомбо нь багадаа аавыгаа дагаж урдаас ирсэнхятад,өвөрмонгол нь тодорхойгүй хүн.Энийгээ бас нуусан.
    • Гийчин 2018-08-22 07:55:04
      Аав нь бишээ ээж нь хятад гаралтай
      • зочин 2018-08-22 15:55:55
        ээж нь цэвэр хятад гэдгийг мэднэ.Гэтэдл тэр аавынхаа гарал үүслийг хэлээгүй юм.Тэгээд ч тэр үед хятадтай хэн суудаг гэхлээр нэг бол хятад нэг бол өвөрлөгч л шү...
        • зочин 2018-08-22 15:58:11
          цэвэр монгол гэвэл аавынхаа гарал,өвөөгийнхөө тухай тодорхой ярьж болно доо.Ер нь дээд 5 өвгийг нь сонсмоор.Манай НАХ тэр үед бас л муу ажиллаж дээ.
  • Amar 2018-08-22 05:14:35
    Сайн байна.