Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын цалинг нэмнэ

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэжээ.

Багш эмч нарын албан тушаалын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар  нэмэгдүүллээ.

Харин эрүүл мэнд боловсролын салбарын албан хаагчдын цалинг ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран явуулсан ажлын байрны үнэлгээнд үндэслэн тогтоосон байна. Ажлын байран дахь ажлын ачаалал өндөр, уртасгасан цагаар ажилладаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг нь харгалзан бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилагч нарын албан тушаалын зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулж, цалинг 12,3-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болов.

Соёл урлагийн салбарын ажилчдын хувьд цалин хөлс бусдаас харьцангуй доогуур байгаа учир салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн төрийн үйлчилгээний бусад ажилчдын төвшинд хүргэж цалинг 14-30 хүртэл хувиар өсгөхөөр болжээ.

Энэ удаагийн цалингийн нэмэгдэлд Төрийн албаны удирдах албан  тушаалтнууд, төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтан, шүүх, прокурорын албан хаагчид хамрагдахгүй юм байна.

Цалин нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92,4 хувь буюу 173,1 мянга нь хамрагдах бол тэдний 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28,200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 30 хүртэл хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-08-23 09:08:12
    EMCH, BAGSH NARIN TSALING NEMEE. AJIL HIIDEGGUI, COMPUTERIN ARD YANHAN EMSIN BUGS, BOOLHOI ERSIIN BOOB UZEJ UDUR ABDAG BUSAD SALBARUDIN TSALING NEMEH HEREGGUI!
    203.91.116.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-23 03:35:37
    Одоогийн юмны ханшаа хэвээр нь барьж цалингаа тааруулж нэмэлдээ
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-22 15:43:08
    Хар айрагт вагон унаж осол болоход таксины үнэ хот хүргэхэд 200000 болж хоол ундаа суга өссөн гэсэн шүү.Зовлонгоор баяждаг сэтгэхүйтэй ард түмэн яана даа.
    202.9.41.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-22 15:39:35
    цалинг 8 хувь нэмнэ гэтэл одоо маргаашаас юмны үнэ өсөөд явчих байхдаа.
    202.9.41.133
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2018-08-22 15:30:04
    zaaval baga angiin bgsh gj yalgaad bgaa yum be . arai ch dee teneg yumnuud
    104.247.134.65
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-22 09:46:21
    8 %-iar nemehee bolchihson deer, Ter 8% une heergej tetgeveriin hegshid bolon niigmiin dood davkhargad hund tusna
    122.201.21.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-22 09:01:19
    Сайхан доромжилж байна аа. сургаар нь юмны үнэ 80 хувь нэмэгдэнэ
    103.242.45.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-22 08:46:10
    8% doromjohoo bolio
    202.9.42.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-22 08:18:34
    Болж дээ.
    66.181.161.23
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-08-22 08:14:38
    хөөрхий муусайн оюуныхомсдолтой сайдууд гуай.
    64.119.23.241
    Мэдэгдсэн Хариулах
  • !!?? 2018-08-22 07:54:39
    Бас л популизм!!! 8% нэмлээ гээд багш, эмч нарын амьдралд бодитой өөрчлөлт гарахгүй, харин сургаар нь бүх юмны үнэ л өснө!!!
    66.181.160.91
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin  2018-08-22 08:58:19
      Тийм шүү дээ... Ийм хачин эмэгнэлтэй жүжиг тавьж байхаар болих хэрэгтэй. Шууд л 50 хувь нэмүүлэхийн төлөө сувилагч, багш нар тэмцэх хэрэгтэй шүү дээ.
      202.9.42.18
      Мэдэгдсэн Хариулах
      • Зочин 2018-08-23 09:21:57
        эмч сувилагчдын цалинг нэмж болно. Харин багш нарын цалинг бууруулсан ч болно. Та нар өнгөрсөн элсэлтийн шалгалтын дүнг хар л даа. Даанч ичмээр.
        66.181.179.240
        Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-22 07:12:59
    Тэтгэвэр яасан вэ нэмэх үү
    202.9.42.11
    Мэдэгдсэн Хариулах
  • d 2018-08-22 06:54:37
    ymni une osox n e
    202.21.117.110
    Мэдэгдсэн Хариулах
    • батаа 2018-08-22 06:59:23
      үнэ өснө. хувийн хэвшлийнхэн чирэгдэнэ
      66.181.160.57
      Мэдэгдсэн Хариулах