Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатарт болно

“Хятад орныг танин мэдэх” Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд ирэх есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болоод манай улсын хэвлэл мэдээллийн байгууллага хамтран, дэмжиж зохион байгуулж байна. Түүнчлэн хоёр улсын элчин сайдын яамд, бусад холбогдох байгууллагууд оролцон зохион байгуулахаар болжээ. 

Уг арга хэмжээг зохион байгуулж байгаагийн зорилго нь хоёр улсын удирдлага нарын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголт болон Хятад монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлын үзэл санааг хэрэгжүүлэх аж. Түүнчлэн манай улсын иргэд Хятадын соёлтай танилцах, хүмүүнлэгийн харилцааг бататгах болоод хоёр улсын найрамдлыг зузаатгахад оршиж байна.

Соёл аялал жуулчлалын өдрүүдэд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо, тэмцээн уралдаан гэх мэт өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх таван өдрийн 11 цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Тухайлбал, нийслэлийн кино театруудаар орчин үеийн шилдэг арван бүтээлийг олны хүртээл болгохоос гадна Сычуаний “Цагаан могоын домог” жүжгийг тайзнаа тавина. Мөн есдүгээр сарын 6-7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэнг зохион байгуулах, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг зохион байгуулах юм байна. 

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.