Хууль зүйн байнгын хорооны ирц хүрсэнгүй
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдах зар тараасан ч, ирц хүрээгүй тул маргааш болтол хойшлуулжээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас хүссэн. Түүний байр суурийг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэж тэрбээр мэдэгдсэн билээ.

Гишүүдийн шаардлагыг УИХ-ын даргын зөвлөлөөр авч хэлэлцээд, нэн түрүүнд Хууль зүйн байнгын хороогоор оруулах нь зүйтэй гэж шийдсэн. Ингээд өнөөдөр хуралдах гэсэн боловч ирц нь хүрсэнгүй.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-22 10:31:03
    Ерөнхийлөгчөө УИХ-г тараагаач.Ямарч хариуцлага,дэг журам, ёс суртхуун энэ их хуралд алга байна.
  • иргэн 2018-08-22 09:56:56
    Үүнийг саботаж (sabotage) буюу ажил санаатай тасалдуулах гэдэг юм