АНУ-ын Засгийн газар Украины хилийн орчимд ОХУ-ын армийн хэсэг төвлөрсөн байгаа тухай мэдэгдлээ. Тэд сансрын хиймэл дагуулаас авсан цуврал зургаа танилцуулсан байна. Энэ тухай анх АНУ-ын НАТО дахь үйл ажиллагаа явуулдаг байгууллагын «Twitter» хаягаар мэдээлжээ. Төрийн Департамент мэдэгдэлдээ «Украины хилийн орчимд байрласан Оросын цэргүүд шилжилт хөдөлгөөн хийж байна» гэжээ.
2012 оны долоодугаар сард тус газарт юу ч байхгүй байжээ. Харин энэ оны гуравдугаар сараас Оросын цэргийн ачааны машин, техник байрласан байна. Харин энэ сарын 23-наас тэнд байрласан цэргийн хүчээ нэмэгдүүлжээ. Крымийн асуудал яригдаж эхлэхэд тус мужийн ойролцоо Оросын цэргийн хүч төвлөрч эхэлсэн юм. Улмаар Орост нэгдэх бүх нийтийн санал асуулга явагдахад цэргийн хүч хэдийнэ нэвтэрсэн байна.
АНУ-ын эрх баригчид Украины хилээс 75 км зайд Орос улс цэргийн хүчээ төвлөрүүлж, зузаатгаж байгааг эрс эсэргүүцжээ.
Өглөөний сонин
С.Цээл