БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр айлчлан ирнэ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад ирнэ. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буй юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцоно.

Мөн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцах ажээ.
 

АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
 

2018.08.23 
 

  • 13:00 цагаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ. / ГХЯ /
  • 14:30 цагаас Сайд нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. /ГХЯ Мутрын түшээ танхим/
  • 14:35 цагаас Хэвлэлийн хурал хийнэ. /ГХЯ Мутрын түшээ танхим/
  • 15:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхана.
  • 16:00 цагаас Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхана.
 

2018.08.24
 

  • 09:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцана.
 

2018.08.25
 

  • 13:05 цагаас 'Чингис хаан' ОУ-ын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт 'Бүс ба зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх' санаачилгын хүрээнд байгуулсан тусгай гарцтай танилцана.
  • 14:20 цагаас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 'Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл'-ийн нээлтийн ёслол болно.



Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.