Хэнтий аймгийн нөхөн сонгууль хойшлох уу
Ирэх аравдугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох талаар тов гарсан байгаа билээ.

Тэгвэл өчигдөр Үндсэн хуулийн цэц нөхөн сонгуулийг хойшлуулахаар болов.

Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганаар Хэнтийн аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай  УИХ-ын 62-р тогтоолыг баталсан юм.
 
Уг тогтоолд сонгуулийн зардлын дээд хэмжээг зааж өгөөгүй. Төрийн албан хаагч албан үүргээсээ зургаан сарын чөлөөлөгдөж байж, сонгуульд нэр дэвших эрхтэй болдог тулгуур зарчмыг орхигдуулсан. Энэ нь хүний эрх зөрчсөн гэх утгаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан юм.
 
Энэ асуудлаар Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болж, шийдвэрээ гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн зүгээс “УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзжээ.

Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байна.

Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сард зохион байгуулагдах байсан нөхөн сонгуулийн тов хойшилж, 2019 оны зургадугаар сар хүргэхээр болов.
 
Дэрэх хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр даргалж, бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нар оролцжээ. Харин гомдол, мэдээлэл гаргагч талаас иргэн С.Мөнхцэцэг, Н.Оюун, Гүлим нар, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна.
 
Ийнхүү нөхөн сонгууль хойшилж магадгүй байдалд хүрэв. Гэвч улстөрийн намууд нэр дэвшигчдэдээ аль хэдийнэ тодруулчихсан, ирэх есдүгээр сарын 04 гэхэд зарлахад бэлэн болсон байгаа юм. Улстөрийн нөхцөл байдал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах бизээ.
 

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-08-23 03:40:21
    Нөхөн сонгууль гэж улс төржиж гадаадаас ОУВС-ын зээлээр сонгууль хийж байхаар өмнөх сонгуулийн дараагийн хүнийг л оруулчихаж баймаараа