Б.Баярсайханыг албан тушаалд нь эгүүлэн томилох шийдвэрийг гаргав
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Баярсайханыг албан тушаалд нь эгүүлэн томилох шийдвэрийг гаргажээ.

Дээрх яаманд ЗГХЭГ-аас шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн албан тушаалд үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж буй зөрчил илэрчээ. Учир нь, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгооны асуудал жил гаруй хугацаанд шүүхээр явсны эцэст хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байна гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.

Б.Баярсайханыг шүүхээр явж байх хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга нь албан ёсоор жинхлэгдээгүй байсан учраас бусад албад, хэлтсийн дарга нарын томилгоо, албан үүрэгт нь жинхлэх асуудал мөн хүлээлт үүсгэсэн байжээ.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Б.Баярсайханыг тус яамны ТНБД-аар эгүүлэн томилох шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн хавар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг төрийн албанд тэнцэхгүй, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
 
Тухайн үед Б.Баярсайхан "Миний хувьд хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нүүр бардам байна. Боловсролын салбарт мөнгөгүйгээр ч зөвхөн зохион байгуулалтын чанартайгаар олон өөрчлөлт хийх боломжтой. Гэтэл энэ бүхнийг мөнгөний ашиг сонирхлоор харсан хэсэг хүний л явуулга боллоо. Би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байсан бөгөөд ийнхүү шүүхийн байгууллагаар явж хууль зөрчөөгүй үнэнээ тогтоолгосон юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-23 05:17:30
    hiisen ajil ni yu yum bol. Uneheer dorvitoi yum hiisen bol yaj ch chadahgui l dee. Zugeer sandal shiree huuj uuriigee reklamdah gej bgaa bol bolison ni deer.
  • ЗОЧИН  2018-08-23 03:25:41
    ОЛОН ХҮНИЙ АМЬ , АМЬДРАЛААР ТОГЛОСОН СУИС-ИЙН ЗАХИРАЛ СОНИНТОГОСЫН БАЙХ ГАЗАР СУИС БИШ ШОРОН ШҮҮ !!!
  • Билгээ 2018-08-23 02:28:26
    Йисүсчин буцаж ирлээ.