Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи, согтууруулах ундаа олдсон гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд 'ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгасан. Энэ хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи, согтууруулах ундаа олдсон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

“Монгол Улсын Эрдэнэсийн сан” нь Эрдэнэсийн сангийн тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтанд байдаг улсын онц чухал объект юм. Түүнчлэн Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмаар ажилтан, алба хаагчид өрөө, тасалгаандаа согтууруулах ундааны зүйл нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон бөгөөд төрийн тусгай хамгаалалт өдөр бүр хяналт тавьдаг. Монголбанкны ажилтан, алба хаагчид тус журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажилладаг болно' гэжээ.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-08-23 10:40:47
    Аль үнэн яриад байна худал ярьсан бол зөрчилийн хуулиар шийдүүл
  • Зочин 2018-08-23 04:21:35
    Монгол банкны Ерөнхийлөгч Баяртсайхан албан тушаалд мэдлэг, чадваргүй өөрийн хүмүүсээ татаж, Монгол Банкыг самарч байгаа шүү дээ. Түүнийг зайлуулах ёстой...