Н.Батнайрамдал: Миний охиныг ямар зорилготой хулгайлсныг мэдэхгүй байна
Дархан-Уул аймагт 5 настай охин Э нь ор сураггүй алга болоод хоёр хоногийн дараа Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид нийслэлээс эсэн мэнд олсон билээ.

Охиныг гэрийнх нь гаднаас 37 настай Б гэх эмэгтэй хулгайлж, нийслэл хотод авчирсныг урьдчилан тогтоож, сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө “охинтой хамт баймаар санагдаад аваад ирсэн” гэжээ.

Харин охиноо эрүүл саруул, эсэн мэнд олж авсан аав Н.Батнайрамдал “Охиноо эсэн мэнд олсонд баяртай байна. Охин маань тэр өдөр хашааныхаа гадаа ах нартайгаа тоглож байхад тэр эмэгтэй “Зайрмаг авч өгье” гээд дагуулаад аваад явсан байна билээ. Тэгээд тэр чигтээ хотруу машинд суулгаад аваад явсан байгаа юм.

Би төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг бөгөөд тухайн өдөр ажилтай байсан юм.

Хотод хоёр хонохдоо нэг байшинтай айлд хоносон гэж охин өөрөө хэлсэн. Энд ирээд өмсч явсан хувцсыг нь бүгдийг сольчихсан байна билээ. Мөн миний охиныг загнаж зөндөө уйлуулсан байгаа юм.

Манайх таван хүүхэдтэй, дөрвөн хүү, ганц охинтой юм. Гэтэл охиныг минь огт танихгүй эмэгтэй хулгайлаад явахаар айна шүү дээ.

Ямар зорилгоор хулгайлсныг мэдэхгүй. Тэр хүнийг танихгүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Би мэдүүлэг өгсөн. Удахгүй бүх зүйл тодорхой болох байх” гэжээ.

Тиймээс эцэг эхчүүдийн хараа хяналт сайн байх, мөн бага насны  хүүхдүүдээ танихгүй хүн дагаж явж болохгүй гэж сайн ойлгуулахыг, анхааруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 21:31:40
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...