
18 дахь удаагийн Азийн зуны спортын наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембэн хотуудад зохиогдож буй. Тус наадамд 'шар тивийн' 45 улс орны тамирчид спортийн 69 төрөлд өрсөлдөж байна. Харин манай улсыг төлөөлж тус наадамд спортийн 30 төрөлд 269 тамирчин оролцож байгаа юм.
Улс орнуудын нийт оноо авсан байдлыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчид 38 алт, 30 мөнгө, 15 хүрэл, Япон 20 алт, 23 мөнгө, 25 хүрэл, БНСУ-ын тамирчид 11 алт, 15 мөнгө, 23 хүрэл медальтайгаар эхний гурван байрт жагсчээ. Харин манай улсын хувьд 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай 11 дүгээр байрт эрэмбэлэгдээд байна.
Манай баг тамирчдаас:
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Пүрэвдоржийн Орхон алт,
- Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Эрдэнэбатын Бэхбаяр алт
- Буудлагын 50 метрийн урт бууны төрөлд Ганхуягын Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль,
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Шархүүгийн Түмэнцэцэг мөнгөн медаль,
- Буудлагын 50 метрийн урт бууны төрөлд Чулуунбадрахын Нарантуяа мөнгөн медаль,
- Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жинд Оргодолын Үйтүмэн хүрэл медаль,
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль,
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медаль,
- Буудлагын хийн гар бууны 10 метрийн дасгалд Ганхуягын Нандинзаяа хүрэл медаль хүртээд байна.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | China | 38 | 30 | 15 | 83 |
2 | Japan | 20 | 23 | 25 | 68 |
3 | Korea | 11 | 15 | 23 | 49 |
4 | Iran | 7 | 3 | 6 | 16 |
5 | Indonesia | 6 | 4 | 7 | 17 |
6 | North Korea | 5 | 2 | 3 | 10 |
7 | India | 4 | 3 | 8 | 15 |
8 | Thailand | 4 | 2 | 10 | 16 |
9 | Uzbekistan | 3 | 5 | 6 | 14 |
10 | Chinese Taipei | 3 | 3 | 8 | 14 |
11 | Mongolia | 3 | 2 | 4 | 9 |
12 | Kazakhstan | 1 | 6 | 14 | 21 |
13 | Lebanon | 1 | 1 | 2 | 4 |
14 | Malaysia | 1 | 1 | 1 | 3 |
15 | Macau | 1 | 1 | 0 | 2 |
Х.Хулан