Зөвшөөрөлгүй дэн буудлууд ажиллуулж байсан хүмүүст зөрчлийн хэрэг үүсгэв
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/341 дугаартай албан бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дүүргийн хороодод үйл ажиллагаа явуулж байгаа дэн болон зочид буудлын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
 
Шалгалтанд хамрагдсан 15 дэн болон зочид буудлаас 13 нь MNS 4588:2008 стандартын шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулж байсан бол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Уянга уул ХХК”-ны “Уянга” зочид буудал, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жасиун” нэртэй буудлууд Нийслэлийн аялал жуулчлалын газраас MNS 4588:2008 стандартын шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авалгүйгээр ажиллаж байсныг нь тогтоож, үүд хаалгыг нь хаажээ.

Мөн  хууль бусаар олсон орлогыг түр хураан авч захирал, удирдлагуудад нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 зүйлээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уж 2018-08-23 10:32:03
    эрээнд 10 гаран жил гуйиз ажиллууж байгаа хүнээс юм хийхэд ямар байна гэсэн чинл анх түрээслэж эхэлэхэд хятадын мэргэжилийн хяналтын хүмүүс ямар зүйлс байх ёсто...
  • зочин 2018-08-23 06:37:34
    Зөвшөөрөл нэртэй цаас аваад газар ухаж байгаа нөхдийг биш амь зогоох гэснийг нь шийтгэдэг болжээ
  • zochin 2018-08-23 05:05:52
    Amidrah gej yadaj baigaa huviin hevshild ikh hatuu, avilgach darga nar, bayachuudad ikh byalduuch iim l niigemd amidarch bna daa. Tanilgui bol tegeed l duusaa.
    • Нийслэлийн иргэн 2018-08-23 09:45:41
      Хууль зөрчиж байгаа бизнесийг дандаа л "амьдрах гэж ядаж байгаа" гэж өмөөрөх гэж оролдох юм. Хүн амын дийлэнх хэсэг нь хуулиа мөрдөөд "амьдрах гэж яддаг" юм...