Нийслэлийн  МАН-ын бага хурал ирэх сард болно

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, бага хурлын товоо тогтоожээ. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлыг ирэх есдүгээр сарын 21-нд хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар  тэргүүлэгчид санал нэгдсэн байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс 2018 оны 3, 4 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэлийн намын хороодын хурлыг хуралдуулах тогтоол гаргасан. Үүнийг дагуу Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн  МАН-ын бага хурлыг хийх товыг тогтоосон аж.

Хурлаар  тус намын  хорооны  болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудлыг хэлэлцэх юм байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.