С.Чинзориг: Улстөрийн албаныхан буюу шүүгч, прокурорын цалин нэмэгдэхгүй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цалин нэмж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргалаа.

Засгийн газар үйлдвэрчний байгууллагын гурван талтай хэлэлцээр байгуулсан байгаа. Энэ хэлэлцээрийн дагуу ОУВС-тай хамтарч төрийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй ажиллах үүрэг хүлээсэн.

Тиймээс энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болсон. Засгийн газар цалин нэмэгдүүлэхдээ хэд хэдэн зарчим баримталсан.

Юуны өмнө цалин багатай, эдийн засгийн хүнд нөхцөлд өртөж байгаа хэсгийнхний цалинг эхний ээлжинд нэмнэ.

Хоёрдугаарт төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ажлын ачаалал, ур чадвар, хариуцлагаас нь хамаарч нэмэх системтэй болгоно гэж ярьсан. Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбаруудад ажлын байрны үнэлгээ судалгаа хийснийг үндэслэж төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа юм.

Гуравдугаарт цалин нэмэгдүүлэхдээ Соёл урлагийн ажилтнуудын цалин бага нэмдэг байсан юм байна. Тийм учраас соёл урлагийн ажилтнуудын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлнэ.

Харин энэ удаад улстөрийн албаныхан буюу шүүгч, прокурорын цалинг нэмэгдүүлэхгүй.

Ер нь бол энэ оны есдүгээр сарын 01-нээс эхлээд төрийн алба хаагчдын цалин нэмэгдүүлнэ. Эхний ээлжинд багш, эмч нар, тэднээс бага доогуур цалинтай алба хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлнэ. Нийтдээ 145 мянган алба хаагчийн цалин нэмэгдэнэ” гэлээ.  

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чимэд 2018-09-04 02:42:29
    Шүүгч, прокурорын цалинг нэмэхгүй гэжээ Буруу даа Чинзориг чи удахгүй тойрохоо зуруулаад 461-рүү явна даа.Харж л байя. Чамайг бид өмөөрөхгүй ,чи биднийг мөн ихх...
  • zochin 2018-08-24 07:29:44
    tsalin nemeh medegleed bolood unuudur suu talhnii ine nemegdchihsen baina sh dee tur zasgiin bodlogo iim l baina daa
  • зочин 2018-08-23 11:30:26
    УЛСТӨРИЙН АЛБАНЫХАН БУЮУ ШҮҮГЧ, ПРОКУРОРЫН ЦАЛИН НЭМЭГДЭХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВӨӨ. ДЭМЖИЖ БНА.
  •  2018-08-23 06:56:37
    шүүгч прокуруудын цалинг адил 500 болго. тэд үргэлж ард түмний дунд явган явж байг.
  • Zochin 2018-08-23 04:59:39
    8 хувь шүү дээ ард түмнийг сайхан доромжилж байна даа, ОДоо юмных нь үнэ 80 хувиар өснө
  • irgen 2018-08-23 04:37:09
    shuugcj prokuror hanasan tsalin awfag yum bn lee