Хүүхэд хулгайлсан эмэгтэйг нэг сар хорино
Дархан-Уул аймгаас энэ сарын 19-нд насанд хүрээгүй хүүхэд хулгайлсан эмэгтэйд аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
 
Хэргийн тухайд гэвэл, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоотод оршин суух 5 настай Б.Энхжин нь гэрийнхээ гадаа тоглож байхад нь Хан-Уул дүүргийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай эмэгтэй П.Батсуурь гэгч хууран мэхэлж, хулгайлж нийслэлд авчраад хоёр хонож байхад нь эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн баривчилсан билээ.

Таван настай охин Б.Энхжингийн хувьд аав Н.Батнайрамдал, эмээ Б.Цэрэнбадам болон гурван ахын хамт амьдардаг гэнэ.
Насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлэг болон түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд сэжигтэн П.Батсуурь нь хохирогч Б.Энхжинг айлган сүрдүүлсэн, зодож гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин охиныг хулгайлсан П.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira  2018-08-24 21:30:54
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...
    105.112.34.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-24 08:27:32
    huuhed hulgailsan hund 1 sariin horih yl ogdog sonin l huulitai oron yum da. yum hulgai hiivel ter baitugaigaar shiitgedeg. hunees iluu ed zuil bas bnaa bn
    103.29.144.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Guest 2018-08-24 06:40:24
    Huuhddin zurgiig bish hulgaichiin zurgaa tavia huu.
    66.181.160.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-08-23 14:45:51
    HUUHDIIN HULGAICH GEED BHAD YUNIIH N EH N BDGIIN. TCAASH N ERHTENIIG N ZARAH CH GEJIISEN YM BILUU...MONGOL ULSIIN HUULIIN DAGUU...SHIITGE. BUR HULGA...
    106.68.55.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2018-08-23 07:48:46
    Хулгайчыг сайн шийтгэ, хүүхдээ хайхардаггүй ээж, аавыг нь мөн шийтгэ.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Мм 2018-08-23 06:33:41
    Ээж нь мөн биш гэдгийг тодруулмаар бна. Ээж нь бол байдал өөр ш дээ.
    84.202.234.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-23 06:32:30
    Хүүхдийн хулгайтай ингэж эвлэрч өөгшүүлэхээ болио. Эрхэм шүүгчид ээ
    139.5.216.202
    Мэдэгдсэн Хариулах