ЗТХЯ-ны хэлтсийн даргад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
ЗТХЯ-нд хэлтсийн дарга ажилтай Г.Гантулга нь, тус яамны мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдээлсэн билээ.
 
Улмаар энэ хэрэг нь шүүхийн шатанд шилжиж, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар болжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Г.Гантулгад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. 

Түүнд Эрүүгийн хуулийн 11.4.1-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
 
11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.