Д.Гантулгыг шүүх хурал болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болохоор товлогдсон байсан ч хохирогч Ч.Наранзаяа өвчтэй гэсэн шалтгаанаар долоо хоногоор хурлыг хойшлуулсан юм.

Тэгвэл өнөөдөр Д.Гантулгыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн шүүхэд болно.

Гишүүн асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-24 02:57:12
    нээлттэй хийж ТВ-р шууд нэвтрүүлээ. ИХ-н гишүүн олон түмний өмнө ил байх ёстой: амлалт өгч байхдаа алтан хошуу гаргаж аль бүхнээ олны төлөө зориулж үхнэ гэж