Сангийн далайн хөвөөнд үхсэн шувуудад шинжилгээ хийжээ
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далайн нуурын хөвөөнд олон тооны ангир, галуу зэрэг усны шувуу үхсэн тухай мэдээлэл гарсан.

Хөхморьт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч “Үнэхээр ноцтой асуудал үүсчээ. Нуурыг бүтэн тойролгүй 6км газар явахад 150 гаруй шувууны сэг зэм байна. Үхсэн шувуудаас дээж авч аймгийн лобартори руу явуулсан” гэв.

Харин аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага, ЗӨСТ, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар зэрэг байгууллагууд Сангийн далай эрэг дагуух газрыг самнаж, 3200 гаруй шувууны сэг зэмийг цуглуулжээ.

Мэргэжилтнүүд нуурын ойр орчмыг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд үхсэн шувууд нуурын уснаасаа болсон байж магадгүй гэсэн таамгийг гаргажээ.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын газрынхан “Шувууд олон улсын хориотой аюулт өвчнөөр үхээгүй ч шинжилгээгээр тодорхой болмон ч яг юу нөлөөлснийг нарийвчлан тогтоогүй. Нуурын ус, хоол тэжээлтэй холбоотой байж болзошгүй. Тиймээс дахин нягталж шалгана” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АСА ДАВААДОРЖ 2018-08-24 07:29:01
    Япончуудад хандъя,
  • ЗОЧИН  2018-08-24 03:33:20
    Япончуудын хайрладаг 1 нуур замагтай, муухай үнэртэй болоод байсныг ус судлаач 1 эрдэмтэн нь залбирал үйлдэж цэвэршүүлсэн баримт бна. түүнийг урьж цэвэршүүл