Төрийн албаныхны байгаа байдал, үнэн дүр төрх
Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэргээс үүдэж, яам болон агентлаг, нийслэлийн ЗДТГ-т Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шалгалт хийв.

Архины халууны улмаас нэгэндээ өш хонзон санаж, үхтэл нь зодож танхайрсан балмад хэрэг үнэндээ нийтийг цочирдуулсан юм. Эндээс харахад төрийн албанд ч архидалт байдаг юм байна гэсэн ойлголтыг төрүүлсэн.

Тиймээс яам болон агентлагуудад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгаж дүгнэлтээ танилцуулж мэдээлэл хийсэн билээ.

Шалгалтаар олон жил архи илрүүлэхээс гадна, төрийн албаныхны ажлын байдал, үнэн төрхийг нь илчлэв. Олон зөрчил илрүүлэв.

Тухайлбал, ЭХЯ, ЭМЯ, УУХҮЯ нь иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх талаар хангалтгүй ажилласан, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй нь илэрчээ. Мөн БОНХЯ, ХНХЯ батлагдсан тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилсон нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны бүтэц нь хэт данхайсан байдлыг дээрх хоёр яамнаас харж болох нь.

Мөн яамдад гадаад, дотоодын өндөр зардалтай олон томилолтын тайлан, илтгэх хуудас бичээгүй байсан гэнэ. Төрийн ажил ийм л замаар явж байгаа юм.

Төрийн тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд шалгалт хийхэд архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11 шатамхай бодис илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Удирдлагууд нь албан өрөөндөө нийлж, архиддаг, ажлаа хийдэггүй, төрийн ажлыг цалгардуулдаг гэдэг нь бараг үнэний ортой болж байгаа юм. Тиймээс ч төрийн албыг цалинтай өдөр өнжүүлэх гэж нэрлээд буй. Ингэж л ажил хийдэггүй, хийдүүлж, цалингаа авдаг байх нь.

Сая хийсэн шалгалтын дүнгээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага, дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байна. Яам, агентлагууд албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж, цалингийн системтэй холбон хариуцлага тооцох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, үүрэгт ажлаа чанар, үр дүнтэй гүйцэтгэх ёстой.

Төр, төрийн албан хаагч нар ард түмэнд үйлчлэх хэрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллахыг анхааруулж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатарзориг 2018-09-18 08:17:38
    Хуурамч дипломтой төрийн албан хаагчдаа зайлуулаад мэргэжлийн бус албан хаагчдаа янзалаад өгөөч төрийн албаны зөвлөлөө
  • Гончиг 2018-09-04 02:33:25
    АН ардчиллыг хөгжүүлж хаа дуртай газраа шээж болдог архидаж зодолдож нэгнээ алж болдог эрх чөлөөг жинхэнээр нь хэрэгжүүлж байгаа билээ Энүүнд уурлаж ундаасах хэ...
  • Иргэн 2018-08-27 09:12:37
    Ямар ч хэрэггүй мэргэжил мэдлэгээсээ шал өөр ажилд орцон хэдэн дарга нарыг дагаж томилолтоор явдаг хүүхнүүдийг болиулаачээ.Юунд хэрэгтэйн дарга зугаацуулах уу
  • нүд чих 2018-08-26 05:05:50
    Хийх ажилгүй,ажлаа мэдэхгүй,ажил байгаа ч сэтгэл гаргахгүй, уул нь улсаас цалин өгч ард иргэдийн төлөө үйлчлэх ёстой ажлыг их зан гаргах, хүнд сурталтах авилга ...
  • Ал хошногоны нүх болсон Ардын нам. 2018-08-25 11:36:45
    Албан тушаалын наймаа Ми овогт хятад данжаадыг устгах хэрэгтэй.
  • zochin 2018-08-25 03:23:26
    2012-2016 onuudad buur dampuursan daa, alban yosoor avilga avdag bolgoson shuu, turiin albiig
  • яана даа, харамсаж байна 2018-08-25 02:31:01
    Хотын захирагааны газрын албанаас газрын эзэмшлийн гэрчилгээг өөр хүнээс нэр дээрээ шилжүүлж авах гэж бараг 20 өдөр явсан. Газрын зураг гаргаж өгдөг залуу мөн ...
  • зочин 2018-08-25 01:41:59
    Айлгаад хол явахгүй.харин төрийн албанд авахдаа мэдлэгийг голчилдог системийг хэрэгжүүлбэл монгол төрийн нүүх фарай өөр болгно.
  • иргэн 2018-08-25 00:06:04
    Төрийн албан хаагчдад сахилга хариуцлагыг УИХурлын гишүүд үлгэрлэж байгаа. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг эсвэл усны эх нь булингаартай бол адаг нь мөн...
  • ard 2018-08-24 17:34:50
    odoo buur rolidoo orson jujigchin shig yum l 60 gej yrih bljee ,tiim bish ugaasaa tanil talaar yvdag har huuli 28 jil uilchilj bn , turiin undurt luivarchid l ...
  • С 2018-08-24 16:14:47
    Төр хувь гэж хуваагдаж хагаралдаад байх юм байхгүй ш д яс юман дээрээ Монголчууд бүгд л архичин ш д архи ууна уучаад муудна дүрмийн дагуу нанчилдана бас огино
  • иргэн 2018-08-24 14:29:05
    1990-оноос биеэ дааж амьдарч чадахгүй бүтэлгүй хүмүүс нам,төрийн албанд ажилсан шүү дээ.Одоо төрийн албыг мөнгө завшдаг газар гээд ойлгочихсон хүмүүс байгаа.
  • иргэн 2018-08-24 11:45:50
    60 Тэр бумаар ажилд орсон нөхдүүдийг шалгах тийм шударга хүн энэ засаг барьж байгаа намаас гарах болов уу?
  • zochin 2018-08-24 11:34:59
    turiin alvand neg orson l bol nasaaraa dampuu tzarailaad suuj bg yum bish uu odoo gudamjind ajilgui alhaj bui chadvarlag seheetenuudee ajiluuliya
  • Zochin  2018-08-24 11:28:34
    Toriin alba gej estoi muu muuhai umnii uur bolson gazar. Aria gaigui negnee alaad haudag. Bicheg useg barag medehgui soelgui deer n buduuleg. Uur hureed baina. ...
  • zochin 2018-08-24 10:32:39
    Ylaanmalgait shig jinhene unench humuus ni gydamjind ajilgui alhaj yavdag.
  • иргэн 2018-08-24 08:56:22
    Төрийн ордон, төрийн байгуулага 2-т архидалт байхгүй өөр хаана байх вэ дээ. Хувийн байгууллага өөрийн мөнгөөр ажиллаж байгаа. Наадуул чинь төрийн мөнгөөр туйл...
  • Нямаа 2018-08-24 08:38:27
    Даварцсан ацнууд ш дээ төрийн албаныхан гэж хүнд сурталдаа идэгдсэн новшнууд..
  • хуцөөөө 2018-08-24 08:04:08
    мөнгөөрөө авсан албан тушаалдаа сууж байна хуц та нар. мөнгөө төлсөн хүн ажил хийнэ үү, архиа ууна уу ясар хамаа байна.
  • Өө, тийм үү? 2018-08-24 05:59:00
    Г.Занданшатар “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах шаардлага байна" гэж цоо шинэ нээлт хийжээ!?
  • Багш 2018-08-24 05:45:54
    Өмнө гарсан мэдээнд БСШУСЯ-ны нэр хэдэн удаа муугаар гарч байсан. энд алгаа. Нэрээ хусуулчихсан уу? өмнөх мэдээ буруу байв уу? би бодоход өмнөх нь зөв байсан
  • Залдан 2018-08-24 04:59:45
    Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг сайжруулбал сайн бүтээмж гарна. Дээд удирдлагуудыг нь цомхон, чадварлаг, сахилга баттай, болгох хэрэгтэй
  • dguyt 2018-08-24 04:47:31
    аймагууд замаа алдсан
  • зочин 2018-08-24 03:49:14
    төрийн яам нь ийм байхад бусад жижиг газрууд ч бүр аймаар байгаа юм байна да. Одоо яахаараа 23 орон тоо илүү ажлуулдаг байна аа Нөгөө 60 тэр бумын л шагнал байх...
  • Зочин  2018-08-24 03:46:05
    60-н тэрбумаар орсон новшнууд ажлаа хийж байгаа хүмүүст гай тариад сүүлд нам болон арын хаалгаар орсон хүмүүсийг маш сайн шалгаж ажлаа хийдгүй хүмүүсийг халаж
  • Бат 2018-08-24 03:15:51
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • иргэн 2018-08-24 02:47:51
    Төрийн албанд, нийгмийн хамгийн гологдмол боловсрол, мэдлэг чадвар муутай нөхөд ажиллаж байна.. Харин тэд бялдуучлах,эр, эмгүй бэлгийн дарамт доор ажиллаж ,тү...
    202.179.24.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuvshin 2018-08-24 02:38:42
    Yag unen. Huviin hevshliin hid udurt 10 garui alban bichig toot bichig barimt burduuldeg. Yamduud 1 alban tootiig ajliin 5 udur hiideg, chadvargui, setgelgui.