Оюутнуудыг хотын соёлд сургая
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн өдөр үлдлээ. Эдгээр өдрүүдэд хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж хаа сайгүй залуус бужигналдаж байна. Зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот амь орж байна.

Гэвч хөдөө орон нутгаас нийслэлийг зорих оюутан залуусын цуваа үргэлжилж буй эдгээр өдрүүдэд хотын гудамж талбай хогоор дүүрч байна. Тэр дундаа самрын ясаар дүүрч байгаа нь даанч харамсалтай.  

Уг нь сүүлийн жилүүдэд ТҮК-ийн ажилчид өглөө эртлэн ажилдаа гарч нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө хичээнгүйлэн ажилладаг болсон. Гэвч тэдний энэхүү ажлыг ирээдүйн сэхээтнүүд маань бодолцох ухаангүй явна. Хотын бүх автобусны буудлууд дээр хэд хэдээрээ эгнэн суух самрын наймаачдын орлого оюутнууд ирснээр ид ихэссэн гэж байгаа.

Гэвч залуус идсэн самрынхаа ясыг уутанд хийгээд, хогийн саванд хийх ухаангүй байгаа нь оюуны доройтол гэхээс өөр юу гэх вэ. Ер нь ажаад байхад оюутнууд ирснээр хотын төвийн буудлууд дээр жимсний хальс, ундаа, усны сав эрс ихэсжээ. Ойрын өдрүүдэд ийм л дүр зураг нийслэлд хаа сайгүй үзэгдэж байна. 

Энэ жил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй цөөн оюутан нийслэл хотод түр оршин суухаар хөдөөнөөс ирсэн гэж байгаа ч  гаргадаг хогны хэмжээ ижил байна. Мөн оюутнууд хөдөө хээр талд байгаа мэт аашилж гарцгүй газраар зам хөндлөн гарч, хаа таарсан газраа хогоо чулуудаж буй нь иргэд, жолооч нар болоод ТҮК-ийнхнийг бухимдуулж буй юм.
 
Уг нь  оюутнууд маань сэхээтэн болох гэж их хотод хөл тавьж байгаа учраас эхнээсээ л биеэ зөв авч явж сурах нь бас нэг төрлийн соёл баймаар. Нүүрээ будаж, ганган дэгжин хувцас өмсөөд уусан ундааныхаа лаазыг хотын гудамжинд хаяад байвал ямар нэмэр байх вэ дээ. Магадгүй зарим хүмүүс оюутнууд хаяагүй угаасаа л хот хогоор дүүрсэн гэж хэлж болох ч сүүлийн жилүүдэд иргэдийн ухамсар нэмэгдэж тэр бүр хогоо хаа таарсан газраа хаяж явахаа больсон нь анзаарагдаж байгаа. Үүнийг ТҮК-ийн ажилчид ч хэлдэг.

Зуны гурван сар Сүхбаатарын талбай, Багшийн дээд хавьцаа автобусны буудлууд цэвэр цэмцгэр болоод л байсан. Гэвч наймдугаар сарын дунд үеэс хотын хөл хөдөлгөөн нэмэгдэхтэй зэрэгцэн тэнд самрын яс, ундааны сав чихрийн цаас гэх мэт хог хөглөрөх болсон нь гарцаагүй үнэн. Тиймээс энэ бүхэн мэдээж оюутнуудтай хамааралтай. 
 
Б.Од
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-01 08:19:00
    Шүлсээ замбараагүй хаяхийм. Тамхи татаад суусан газар нь шүлсээр будагдах. Гудмаар зам талбайд идэж ууж хог хаясан бор бор охид залуучуудаар дүүрэх юм даа
    103.229.122.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-26 09:47:55
    Olon niitii gazar nus tseree, hogoo hayj bgaa humuusiig torgood bval yvaandaa zugeer bolno doo. Torguuliun arga hemjee hamguin zuv shiidel.
    66.181.176.181
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2018-08-25 03:25:18
    оюутнуудыг соёлд сургах амархан. харин төрийн түшээдийг №1-д улс төрийн соёлд сургамаар байна.
    202.9.42.119
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-25 01:31:04
    жилд манайд 3000 хүн докторын зэрэг хамгаалдаг гэнэ.Манай нэгэн Их СУргууль дээр доктор хамгаалаад багш нараа хооллох гээд бужигнаж байхад нь очин
    202.9.40.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Ме 2018-08-25 00:30:35
    Торгуулиа өндөрсгөө. Багш, хамт сурагсад нь сайн хэлээд яриад өгчвөл сурах биз
    202.126.89.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Жж 2018-08-24 16:14:44
    Зов асуудал хонджээ, дэмжиж байна
    64.119.26.69
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-08-24 08:21:15
    нарантуулын хувцасаар гангарсан оркуудад юуч хэлээд нэмэргүйдээ.суурь хүмүүжил соёл хэзээч өөрчлөгдөхгүй
    202.9.43.147
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-08-24 06:06:19
    ORKUUDIG HUMUUJUL!
    202.126.89.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-24 04:40:49
    Odoo hot maani nus tsereer duureh baih da.
    64.119.17.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-08-24 03:07:57
    Ямар ч улс орнуудын нийслэл хотын төв болсон газар нь их дээд сургуулиуд нь байрладаггүй. Хүүхэд тэвэрсэн ,өндөр настанд автобусанд суудал тавьж өг гэж сургах....
    64.119.20.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-08-24 03:03:15
    Unen l dee gartsgui gazraar mashind dairuulah shakhaad zutgen zam tawij ugunguu gartsaaraa gar geed helchikhsen chin chamd ymar hamaatai ym l gedeg humuus dee
    202.70.33.34
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2018-08-24 02:43:00
    Хот, хөдөөгийн соёлын ялгааны нэг илрэл!!! Оюутнуудад зөвхөн хичээл заагаад зогсохгүй ерөнхий соёлд сургах хэрэгтэй!! Хүн хэлэхээс нааш ухаарахгүй!!!
    66.181.160.110
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2018-08-24 02:42:05
    Demjij b naa Ene horoolol hothon haana ch baisan duraaraa orilson togolson shuls nusaa haysan ORKuudaar duureh yumaa Soyliin huwisgal darui shaardlagatai b na
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdenet 2018-08-24 02:26:52
    Yamar zuv sanaa ve. Ted soyoliig tugeegchid baix yostoi. Xicheel exlenguut exleerei. Manaixan yaridag xeregjuuldeggui tal bii.
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-08-24 02:05:50
    Оюутнууд хотын соелд суралцаад зогсохгүй бусад соелгүй иргэдэд нөлөө үзүүлдэг зөв шаардлага тавидаг болгох нь залуу насаа нийгмийн үйлсэд оруулсан хувь болог
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах