Банк бус санхүүгийн салбарын зээлийн хүү буурчээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж буй. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар эдгээр ББСБ-ууд нийт 9 төрлийн 775 тусгай зөвшөөрлөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй бөгөөд 490 ББСБ буюу нийт байгууллагын 90.9 хувь нь зээл олгож байна. Үүний дотор зээлийн үйл ажиллагааг дагнан эрхэлдэг 357 ББСБ байна.

ББСБ-ууд 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 768.3 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа нь салбарын нийт активын 67.2 хувь, эргэлтийн хөрөнгийн 69.9 хувийг бүрдүүлжээ. Нийт зээлийн 653.8 тэрбум төгрөг буюу 85.1 хувийг хэвийн зээл эзэлж байгаа бөгөөд бүртгэлтэй 150,542 зээлдэгчийн 132,652 нь хэвийн зээлдэгчид байна.

Зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 490 ББСБ-аас энэ оны эхний хагас жилд 433 ББСБ нь нийт 575.2 тэрбум төгрөгийн зээл олгосны 81.6 хувийг иргэдэд, 18.4 хувийг аж ахуйн нэгжид өгчээ. Харин энэ хугацаанд 442 ББСБ-ын 444.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

ББСБ-уудаас олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрөгч улиралд 3.3 хувь болж, 2017 оны хоёрдугаар улирлынхаас 0.2 пүнктээр буурчээ.

Эх сурвалж: СЗХ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Maira 2018-08-24 21:09:26
    Монгол хүн миний сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна БУРХАН ДЭЛХИЙН ДАВЬД...