Тээврийн цагдаагийн албанд стандартад нийцсэн 27 ширхэг хурд хэмжигч өгөв
Цагдаагийн байгууллага дотооддоо зарим өөрчлөлтийг хийсэн билээ. Өөрчлөлтөөр  Замын цагдаагийн алба, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба” байгуулсан билээ.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хор хохирол дагуулдаг, тэргүүүлэх шалтгааны нэг бол хурд хэтрүүлэх зөрчил юм. Энэ төрлийн осол, хэргийг бууруулах, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт 27 ширхэг зөөврийн хурд хэмжигч гардуулан өгчээ.

Ком лазер HP110 маркийн зөөврийн хурд хэмжигч нь 100 мянган тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчлийг өөр дээрээ хадгалах багтаамжтай, гараар барих болон суурин байдлаар хэрэглэх боломжтой, GPS системтэй бөгөөд бүх хурд хэмжигч багажийг Монгол улсын Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан байгаа. 

Цаашлаад технологийн шийдлээр тухайн хурд хэмжигч багажийг удирдлагын төвтэй шууд холбох системтэй холбох ажил хийх юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.